2022 оны 4-р сарын 25-ны өдөр “ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛЬЕ” соён гэгээрүүлэх нөлөөллийн үйл ажиллагааг угтан 12а ангийн эцэг эхийн зөвлөлийн гишүүн Д.Наран-Тунгалаг Карьер Хөгжлийн төвийн захирал Цэдэндашийн Булганыг урьж “Мэргэжил сонголт ба ирээдүй” сэдвээр ахлах ангийн суралцагчдад хэрэгцээтэй, сонирхолтой лекц танилцууллаа.
Ц.Булган нь физикийн багш мэргэжилтэй бөгөөд сүүлийн 10-аад жил Карьер Хөгжлийн төвийн захирлаар ажиллаж 9400 гаруй хүүхдэд мэргэжил сонголтын талаар зөвлөгөө өгсөн байна.
Хүн амьдралдаа хамгийн чухал хоёр төрлийн сонголт хийдэг. Үүнд:
Ирээдүйн мэргэжилдээ “Алдаатай сонголт” хийснээс ажилгүй болох, ядуурах, карьергүй болох гээд олон сөрөг үр дагавартай. Танай үеийнхэн буюу Z үеийнхэн мэргэжлийн алдаатай сонголт хийх эрхгүй. Өмнөх үеүүдтэй харьцуулахад та бүхэн маш их өрсөлдөгчтэй. Z үеийнхэн бол хүн төрөлхтний бий болгосон хамгийн хэцүү хүнд сорилтуудыг давах, шийдвэрлэх үеийнхэн юм.
Ирээдүйд бий болох эрсдэлээс өөрийгөө хамгаалахын тулд өөрийнхөө зан төлөв болон сонирхлыг зөв тодорхойлох хэрэгтэй. Олон улсад мэргэжил сонголтод хамгийн чухал шалгуур бол зан төлөв байдаг. Зан төлвөө сайн судалсан хүн ур чадвараа сайн мэддэг. Иймээс мэргэжлээ зөв сонгохын тулд 1. Зан төлвөө тодорхойлох, 2. Ур чадвараа мэдэх, 3. Хүсэл сонирхолоо мэдэх, 4.Үнэт зүйлсээ тодорхойлох шаардлагатай.
Мэргэжил сонгохдоо гаргадаг алдаанууд:
Нухацтай бодож шийдвэр гаргахгүй дургүй, сонирхолгүй мэргэжлээ сонговол 4-6 жил буюу 1,460-2,190 хоногийг боловсрол эзэмшихэд зарцуулж, цаашид тухайн мэргэжлээрээ ажиллавал дунджаар 40 жилийг дургүй, сонирхолгүй зүйлдээ зарцуулах магадлалтай. Энэ нь маш уйтгартай, бас амжилтгүй амьдралыг танд өгөх болно.
Мөн хөгжингүй орны иргэд мэргэжлээ хэрхэн сонгодог талаар, 2030 онд ямар ур чадварууд шаардлагатай байгаа, ажиллах хүчинд гарах өөрчлөлтүүд, ажил мэргэжлүүдийн өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн мэргэжлийнхээ дагуу зорилго, мөрөөдлөө хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөгөө өглөө.
Ирээдүйд та бүхэнтэй робот өрсөлдөх болно. Тиймээс цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцтэй хөл нийлүүлж алхахын тулд мэргэжлээ зөв сонгон суралцах нь хамгаас чухал болохыг сануулав.
Эцэст нь “Амьдралын чинь ихэнх хугацааг чиний ажил үйлс эзлэх тул сэтгэл хангалуун байх зөв зам нь дуртай ажлаа хийх. Дуртай ажлаа олоогүй бол тасралтгүй хай. Бүү зогс. Түүнийгээ олсон эсэхийг зүрх сэтгэл чинь хэлээд өгнө” /Steve Jobs/ гэсэн сайхан үгээр суралцагчдад мэргэжлээ зөв сонгож, монгол орноо хөгжүүлэхийг уриаллаа.
Мэргэжил сонголтоо хийж буй ахлах ангийн суралцагчдын сэтгэлд нийцсэн үр дүнтэй сургалт боллоо.
ШУТИС-ИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН
АХЛАХ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуульд мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээлт
Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай 10-р ангийн элсэлтийн шалгалтын дүн Тэнцсэн сурагчид элсэлтээ баталгаажуулаарай.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
ММЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ 10-р АНГИЙН ЭЛСЭЛТ ШУТИС нь Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам болон Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркийн дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн харьяа ЕБАС-д мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээж байна.
ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12а ангийн төгсөгч Х.Соёмбодагвадаа БНХАУ-д зам, гүүрийн инженерийн чиглэлээр 100% тэтгэлэгтэй суралцахаар болсонд баяр хүргэе.