Санхүүгийн алба

Санхүү, аж ахуй

Санхүүгийн алба нь сургуулийн үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлж, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах НББ-ийн ажлыг эрхлэн явуулах зорилготой. Багш суралцагчдын  ажиллах, суралцах орчин, сургалтын материаллаг баазыг бүрдүүлэх,  дадалгын баазыг бэхжүүлэх, интернетийн харилцаа холбоог өргөтгөх, багш ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх курс, дамжаанд хамруулах, нийгмийн асуудлын тодорхой хэсгийг шийдвэрлэх зэрэг үндсэн ажлуудыг хийхэд чиглүүлэн ажиллаж байна.ХЕБАС-ийн санхүү нь ахлах нягтлан бодогч 1,  аж ахуйн нярав 1, үйлчилгээний ажилтан 1,  нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. 

Сургалтын төлбөр тушаах дансны мэдээлэл:

Дансны дугаар:                      5009718233

Данс эзэмшигчийн нэр:         Шинжлэх ухаан технологийн их сургууль

Банкны нэр:                           Хаан  банк

Гүйлгээний утга:                    ST Соde,Овог нэр, Регистрийн дугаар     /ST Соde- ST Сурагчийн кодоо латинаар бичнэ./

Шинжлэх ухаан технологийн их сургууль, салбар сургуулиуд 2017 оноос суралцагчдын төлсөн сургалтын төлбөрт Е-баримт олгож эхэлсэн. Шинжлэх ухаан технологийн их сургууль, салбар сургуулиуд төрийн өмчит ашгийн бус, боловсролын байгууллага учир суралцагчдын сургалтын төлбөрт НӨАТ-гүй, сугалааны дугаартай Е- баримт олгодог.

Суралцагч та дараах зааврын дагуу сурагчийн вэб-д нэвтэрч Е-баримт авч сугалаандаа оролцоно уу.

Сурагчийн вэб орох хаяг: HTTP://203.217.139.9/STUDENTHIGH/LOGIN  Сурагчийн код: T.HS тэй код бичнэ Жишээ нь: T.HS15B001

Нууц үг: Сурагч өөрийн регистрийн үсэгнээс хойш 6 тоог бичнэ. Жишээ нь: УП01111122 Зөвхөн: 011111 бичнэ.

Нэвтэрч ороод Сурагч цэс дотор Төлбөрийн мэдээлэл дэд цэсийг сонгоно.