“Hugo and Color ” улсын XVI олимпиад
enkhbayar@must.edu.mn

Монгол улсын соёлын яам, Нийслэлийн соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагддаг хүүхдийн урлагийн боловсролыг дэмжих, авьяасыг нээн хөгжүүлэх зорилготой үндэсний хэмжээний “Hugo and Color ” улсын  XVI олимпиадад ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль багийн нийт дүнгээр тэргүүлж “Шилдэг сургууль” цом, батламж хүртлээ.

Тус олимпиадад:

  • “Дүрслэх урлаг” 10-р ангийн төрөлд 10в ангийн сурагч С.Мишээл 2-р байр, Н.Гуанаран 3-р байр, О.Бүжинлхам шагналт байр
  • “Дүрслэх урлаг” 11-р ангийн төрөлд 11в ангийн сурагч Б.Ирмүүн 1-р байр, Э.Хүслэн 3-р байр, М.Сувд шагналт байр
  • “Хувцас загвар” 11-р ангийн төрөлд 11в ангийн сурагч Э.Баасанжаргал 2-р байр
  • “Дүрслэх урлаг” 12-р ангийн төрөлд 12в ангийн сурагч Х.Номундарь 1-р байр, Э.Алтан 1-р байр, М.Үүрцайх 2-р байр, З.Анар шагналт байр тус тус эзэлжээ.