Түүхэн замнал

Он цагийн хэлхээс

1989 он        Политехникийн дээд сургуулийн Ерөнхий эрдмийн факультетын дэргэд 1989 оны

                     10-р сарын  01- нээс эхлэн инженер-техникийн гүнзгийрүүлсэн сургалттай анхны

                     анги хичээллэж эхэлсэн

1994 он        ТИС, Суурь боловсролын төвийн дэргэд Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай

                      ахлах анги  нээсэн

1999 он        ТИС, Гадаад хэлний сургуулийн дэргэд гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай

                     ахлах анги нээсэн

2002 он        ТИС, Үйлдвэрлэлийн технологийн дизайны сургуулийн дэргэдэх дизайны 

                     мэргэжлийн ахлах  анги нээсэн

2013 он        ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль    

2017 он        ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль   

2018 он        ШУТИС-ийн кредит тооцдог анхны ахлах сургууль

                            -  Горьхитод дадлагын байртай болсон

                -  Дизайн технологийн лабратори

                 - 3D дижитал лабратори

2019 он        MON-STREAM хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн

                              - Сурган заах аргазүйн баг

                              - Багш, суралцагчдын хөгжлийн баг

                              - Боловсрол хөгжил стратегийн баг

 

Товч танилцуулга

ШУТИС-ийн харьяанд 1994 онд Математикийн,  1999 онд Гадаад хэлний, 2002 онд Зураг, дизайны ахлах сургуулиуд тус тус байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байсан. Эдгээр сургуулиудын сургалтын үйл ажиллагаа нь салангид бодлоготой байсан учир нэгтгэн, сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулах, хичээлүүдийн агуулгын уялдааг сайжруулах, сургалтын чанар үр өгөөжийг дээшлүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг чадваржуулах, тэдний ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх зэрэг нэгдмэл цогц хэлбэрээр  Ахлах сургуулийг зохион байгуулах шаардлага урган гарсан билээ. Ийнхүү ШУТИС-ийн Ректорын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/149 тоот тушаалаар эдгээр сургуулиудыг нэгтгэн ШУТИС-ийн Ахлах сургуулийг шинэчлэн зохион байгуулсан юм.

Манай сургууль ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийг  А ба В үнэлгээтэй суралцаж төгссөн, математик сэтгэлгээ сайтай, байгалийн ухааны хичээл, техникт дур сонирхолтой, инженер болох хүсэл, зорилготой сурагчдыг шалгаруулан элсүүлж стандарт сургалтын зэрэгцээ инженер, зураг-дизайны чиглэлээр гүнзгийрүүлсэн, сонгон, эрчимжүүлсэн  сургалтуудыг явуулж байна.

Манай сургууль магистр болон түүнээс дээш  зэрэгтэй 15 багштай бөгөөд багш нарын 40 гаруй хувь нь мэргэжлийн зэрэгтэй чадварлаг баг ажиллаж байна.

Мөн суралцагчдад ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн мэргэжлийн салбар тэнхимийн багш нар гүнзгийрүүлсэн сургалтыг зааж зохион байгуулдаг.

ШУТИС-ийн Ахлах сургуулийг 2013 оноос хойш 610 суралцагч суралцаж төгссөн бөгөөд тус сургуулийн суралцагчид олимпиад уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож дотоодын их дээд сургууль болон Ази, Европын нэр хүндтэй их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан инженерийн болон бусад мэргэжлээр амжилттай суралцсаар байна.

Суралцагчдын амжилтаас дурдвал: 2013-2017 оны хугацаанд дизайн технологийн хичээлийг гүнзгийрүүлсэн судалдаг суралцагчид дүүрэг, нийслэл, улсын олимпиад, уралдаан тэмцээнээс алт-17, мөнгө-21, хүрэл-18, шагналт байр-15 нийт 71 медаль хүртсэн бөгөөд нийслэлийн технологийн олимпиадад сүүлийн 3 жил эхний 5-н байрыг тасралтгүй авч, улсын олимпиадаас эхний 3 байрыг дараалан авсан байна. 2014, 2015 онд “Бүх нийтийн физик боловсролыг дэмжих багийн олимпиад”-д Ахлах сургуулийн 120 суралцагч өндөр амжилт үзүүлж улсад 1-р байранд 2 жил дараалан шалгарсан. Энэ нь массын сургалт хэр чанартайг илтгэж байна. Математикийн олимпиадад улс, нийслэлд өндөр амжилт үзүүлдэг төдийгүй орос, англи хэл, мэдээлэл зүйн хичээлээр улс, нийслэл, дүүргийн олимпиадад амжилттай оролцсоор байна.

2017-2018 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Ахлах сургууль нийт 6 бүлгийн 130 суралцагч, 22 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Амжилтын түүхээс

2013-2017 оны хугацаанд манай сургуулийн зураг-дизайны суралцагчид улс, нийслэлийн техник, технологийн олимпиадуудаас эхний 1-3-р байрыг тасралтгүй авсан бөгөөд, олон улс, улс, бүсийн зураг дизайны олимпиад, уралдаан тэмцэээнд алтан медаль 50, мөнгөн медаль 51, хүрэл медаль 56, шагналт байр 51 нийт 208 шагнал авсан.  2014 он, 2015 оны физикийн багийн олимпиадад 40 суралцагч мөнгөн медаль, 80 суралцагч хүрэл медаль авч улсад 1-р байранд шалгарсан нь массын сургалт хэр чанартай байгааг харуулж байна.

Мөн Англи, орос хэл, мэдээлэл зүй, биологийн хичээлээр улс, нийслэл, дүүргийн олимпиад, уралдаан тэмцээнд Ахлах сургуулийн суралцагчид амжилттай оролцсоор байна.