Инженерийн бэлтгэл анги

 

       Сургалт

    Манай сургууль Инженерийн ба Архитектур-Дизайны бэлтгэл гэсэн хоёр үндсэн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Дээрх үндсэн хоёр чиглэлийн ангиудад стандарт, гүнзгийрүүлсэн, сонгон судлах болон эрчимжүүлсэн гэсэн дөрвөн төрлийн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагаараа бусад сургуулиудаас онцлогтой байдаг.

    Мөн манай сургуулийн суралцагчид сургалтын идэвхтэй арга, чадвар дадал сууж, математик болон байгалийн ухааны хичээлүүдийн хоорондын уялдаа холбоог ойлгон, холбогдох хам сэдвийн хүрээнд тодорхойлолт гаргаж тайлбарлах мэдлэг, чадвартай болдог. Суралцагчид энэхүү мэдлэг чадвараа ашиглан тодорхой асуудал шийдвэрлэх, бие даан болон хамтран ажиллах дадал эзэмшихээс гадна мэдээлэл цуглуулж тэмдэглэл хөтлөн, боловсруулалт хийх, аргуудыг эзэмшдэг.

 Тийм ч учраас манай сургуулийг зорин ирж байгаа хүүхдүүд ирээдүйд инженер болох хүсэл тэмүүлэлтэй, улс эх орондоо оруулах хувь нэмрээ тодорхойлсон, шигшигдсэн тэргүүний суралцагчид байдаг.

Инженерийн бэлтгэл анги

     “Инженерийн бэлтгэл” ангид суралцагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэх, инженерийн суурь мэдлэг олгож, дадлагажуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн шилдэг инженер, зохион бүтээгчдийг бэлтгэх зорилго тавин ажиллаж байна.

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ

Стандарт сургалт:

  • Бүрэн дунд боловсролтой суралцагчийн зайлшгүй мэдвэл зохих  математик, физик, мэдээллийн технологи зэрэг 16-н судлагдахууны ерөнхий эрдмийн суурь мэдлэг,

Гүнзгийрүүлсэн сургалт:

  • Инженерийн суурь боловсролыг олгох чиглэлээр их сургуулийн I курст судалдаг суурь хичээлүүд болох Математик-101, Физик-101 хичээлүүдийг
  • Бүрэн дуураймал автомат загвар, барилга байгууламжийн тооцоолол, хавтгайн болон огторгуйн объектын бодит төрх байдлыг дүрслэх,
  • Зурсан зургаа масштаблах,
  • Проекцийн хувьд олон хэлбэрээр харж 3D хэмжээст принтерээр хэвлэж загвар бүтээх,
  • Цагаан зураас дагадаг робот,
  • RC удирдлагатай хөл бөмбөгийн роботын программыг C, Java програмчлалын хэлийг суралцан бичих,
  • Тооцоолол хийх, программчлал, компьютерийн зураглал, гүйцэтгэл
  • Судалгаа хийх түүний арга, аргачлалыг судлах
  • Материалын бүтэц, шинжийг судлах, хийцийн материал боловсруулах
  • Цахилгаан болон электроникийг хэрэглээ талаас нь судлах
  • Техникийн англи хэлний хэрэглээ

ХӨТӨЛБӨРӨӨР ЭЗЭМШИХ ЧАДВАР

  • Лабораторийн тоног төхөөрөмжийн ажиллах зарчим,
  • Бүтээлч сэтгэлгээ,
  • Багаар ажиллах, харилцаа,
  • Илтгэх, ярих
  • Мэдээллийн технологи ашиглах,
  • Асуудал шийдвэрлэх, 

 Энэ ангид Математик, Физикийн хичээлүүдээр 7 хоногт нэмэлтээр 4цагийн гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг бөгөөд гүнзгийрүүлэн судалж буй хичээлүүдээр 12-р ангидаа ШУТИС-ийн I курст судалдаг математик-101 /S.MT101/, физик-101 /S.PH101/ хичээлүүдийн нийт 6 кредитийг дүйцүүлэн тооцуулдаг. Мөн суралцагчдыг бүтээлчээр суралцахуйд сургах, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа олгох, мэдээлэл боловсруулах ур чадвар бүхий бүтээлч иргэдийг төлөвшүүлэхээр зорилт дэвшүүлэн MON-STREAM төсөлт ажлын хүрээнд Математик, Физик, Мэдээллийн технологи, Дизайн технологи, Хими гэх мэт хичээлүүдийн нэгдмэл агуулгаар бүтээл хийж хичээлээс сурсан онолын мэдлэгийг хэрхэн, яаж, амьдралд хэрэглэж болох талаар  суралцаж ирээдүйд эзэмших мэргэжлийнхээ суурь баримжааг олж авдгаараа онцлог юм.

Хүүхдүүд маань шинжлэх ухаан, практик хосолсон мэдлэг чадварыг эзэмшихээс гадна зөв иргэн, бие хүн болж төлөвшиж байгаа нь өнөөгийн нийгмийн шаардлага хангасан шилдэг инженерүүд болон бэлтгэгдэж байна.

Суралцагч бүрийн сэтгэн бодох ур чадварыг хөгжүүлэх төсөлт ажлын хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилд цагаан зураас дагагч робот, хөл бөмбөгийн робот гэх мэт автомат роботууд, авто загвар, туузан дамнуурга, монгол гэрийн мод, эмээлийн даруулга, гэрэлт хайрцаг, даавуун оригами, металл утгуур, цамхаг, цар таваг, металл ханын чимэг гэх мэт суралцагчдын 602 ширхэг бүтээлийг хийж бэлэн болгожээ.

Манай сургууль сургалт хүмүүжлийн ажлыг кабинетийн журмаар явуулдаг. Суралцагчдын сурах сонирхол, хийж бүтээх хүсэл эрмэлзэлд нь тулгуурлан  сургалтын орчин нөхцөлийг сайжруулан нэн шаардлагатай байсан смарт анги, дизайн технологийн металл лаборатори болон 3D бүтээлийн лабораториудыг шинээр байгуулан  сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ажиллаж байна.

Үүнээс гадна манай бүх анги танхимууд сүүлийн үеийн дэвшилтэд техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдаж, ухаалаг самбар, интернетэд холбогдсоноор  сургалтын таатай орчин нөхцлийг бүрдүүлэх, суралцагчдын сурч боловсрох хүсэл тэмүүлэл, сургалтын чанар үр өгөөжийг дээшлүүлэхэд өндөр ач холбогдолтой байна.