Эрхэм зорилго

Эрхэм зорилго

  • Ерөнхий боловсролын сургалтын олон улсын стандартад дүйцэхүйц инженер, зураг-дизайны чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалттай шилдэг загвар сургууль болно.

Алсын хараа

  • Олон улсын стандартад нийцсэн шинжлэх ухаан технологийн болон инженерийн суурь боловсролд суурилсан нээлттэй ахлах сургууль болно.

Үнэт зүйлс

      Чанартай боловсрол

  • Инженер, дизайны чиглэлээр гүнзгийрүүлэн суралцагчдын мэдлэг чадвар, авьяасыг хөгжүүлж оюунлаг, бүтээлч, шийдвэр гаргах чадамжтай, бие даан өөрийгөө хөгжүүлэгч, суралцахуйн зөв дадал бүхий хүнлэг иргэнийг бэлтгэнэ.

      Бүтээлч мэдлэг

  • Хичээл хоорондын уялдаа холбоог хангасан, ирээдүйн мэргэжлийн суурь чадамжийг бүтээлчээр эзэмшүүлсэн, суралцагчдад ээлтэй орчин бүрдүүлнэ.

     Манлайлагч иргэн

  • Зөв төлөвшилтэй, өндөр мэдлэгтэй, багаар ажиллах чадвартай, өөрийгөө тасралтгүй хөгжүүлж зорилгодоо тэмүүлсэн хүмүүнлэг, манлайлагч иргэн төлөвшүүлнэ.

ШУТИС-ийн Ахлах сургууль эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

-     ШУТИС-ийн сургалтын шаталсан хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд 10-12-р ангид үзэх гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрөө бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран шинэчлэн боловсруулж мөрдөх

-     ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрийн ерөнхий суурь зарим хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн судалж кредит цаг тооцуулах боломж бүрдүүлэх,

-     ШУТИС инженерийн боловсролын олон улсын CDIO санаачилгад нэгдсэнтэй холбогдон Ахлах сургууль нь төсөлд суурилсан сургалтаар суралцагчдыг бүтээлчээр суралцахуйд сургах, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа олгох, мэдээлэл боловсруулах чадвар бүхий бүтээлч иргэдийг төлөвшүүлэх

-     Хичээлүүдийн агуулгын интеграцийг судлан тогтоож нэг бүтээлээр хэд хэдэн хичээлийн оноог тооцуулах боломжийг бүрдүүлэх

-     Сургалтын материаллаг баазыг бэхжүүлж смарт лаборатори, кабинетуудыг өргөжүүлэн тохижуулж, хичээлүүдийг орчин үеийн шинэлэг арга зүйгээр явуулах

-     Суралцагчдын англи хэлний сургалтын чанар, үр дүнг сайжруулан гадаад багштай ярианы дадлагын хичээлийг зохион байгуулах

-     Багшлах боловсон хүчний ур чадварыг  ажлын байр дээр нь хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болно.