Багш, Суралцагчдын хөгжлийн төв

Багш, суралцагчдын хөгжлийн төв

     ШУТИС-ийн Ахлах сургуулийн номын сангийн үйл ажиллагааг 2018 оны 2-р сарын 1-ний өдрөөс "Багш суралцагчдын хөгжлийн төв" болгон өргөжүүлж багш, суралцагчдад хэрэгцээтэй шинэ сурах бичиг, гарын авлага, судалгаа шинжилгээний ном бүтээлүүд, интернет холболт бүхий комьютерууд, англи хэлний ахисан түвшиний суралцагчдад зориулсан ном сурах бичиг, CD, чихэвч зэрэг орчин үеийн хэрэгцээт тоног төхөөрөмжүүдийг байрлуулж тохижуулсан. Мөн ШУТИС-ийн төв номын сангийн удирдлагатай хамтран ажиллах, олон улсын Springer, EBSCO мэдээллийн санг ашиглах, ашиглалтыг сайжруулахад анхааран ажиллаж байна.

    "Багш суралцагчдын хөгжлийн төв"-ийн зорилго нь багш, суралцагчдыг бие даан мэдлэг боловсролоо дээшлүүлэх, хөгжих, сурч боловсрох нөхцөл боломжоор хангах, чимээгүй, аюулгүй, тухтай орчин бүрдүүлэн ажиллахад оршино.

Багш, суралцагчдын хөгжлийн төвд "IELTS"-ийн шалгалтанд бэлдэж буй суралцагчид

"Багш, суралцагчдын хөгжлийн төв"
Багш нар олон улсын мэдээллийн санд холбогдож байгаа нь

 

"Багш, суралцагчдын хөгжлийн төв"

Ахлах сургуулийн багш нарын хуваарь

 

"Багш, суралцагчдын хөгжлийн төв"

Ахлах сургуулийн "IELTS"-ийн шалгалтанд бэлтгэх суралцагчдын хуваарь

 

Багш, суралцагчдын хөгжлийн төв"-өөс санаачлан 2018 оны 03 сарын 30-ний өдөр БМДИ-тэй хамтран багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, суралцагчдыг оношлон судлах судалгааны ажилд нь тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор "Хүүхэд оношлон судлах зарим аргууд" сэдэвт сургалт зохион байгууллаа.