Ээлжит медалийн хур буулаа. Нэг олимпиадаас 60 медаль авлаа.
ganbii

БҮХ НИЙТИЙН ФИЗИК БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ БАГИЙН УЛСЫН ОЛИМПИАДАД ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ СУРГУУЛЬ ОРОЛЦСОН БҮХ ТӨРӨЛДӨӨ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.
Олимпиадад орон нутгаас Баян Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь Алтай, Архангай, Өвөрхангай, Дархан, Орхон, Хөвсгөл, Дундговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр, Баянхонгор, Хэнтий аймгийн Биндэр, Жаргалтхаан, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Мөнххаан, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Цээл, Борнуур, Баян Өлгий аймгийн Толбо, Завхан аймгийн Их Уул, Тосонцэнгэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Өвөрхангай аймгийн Хужирт сумын сургуулиуд болон Улаанбаатар хотын сургуулиуд оролцсон бөгөөд Шинжлэх Ухаан Технологийн ахлах сургууль 10, 11, 12-р ангийн нийт 100 сурагчийн бүрэлдэхүүнтэй оролцсон юм.