Дэлхийн математикийн боловсролын салбарт нэр хүндтэй, Зүүн өмнөд азийн математикийн олимпиад болох SEAMO (Southeast Asian Mathematical Olympiad) 2025-ын нэгдүгээр шатны дүн гарч, манай сургуулийн сурагч амжилттай оролцлоо.
Тус олимпиадад дэлхийн 18 улсын 25,000 гаруй шилдэг сурагчид оюун ухаанаа сорьсноос Инженерийн бэлтгэл 10а ангийн сурагч Д.Цэнд-Аюуш өөрийн ур чадвараа батлан харуулж, II байр буюу Мөнгөн медаль хүртлээ.
SEAMO нь сурагчдын бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг олон улсын түвшинд үнэлдэг систем бөгөөд сурагчдыг логик сэтгэлгээгээр нь эрэмбэлдэг томоохон шалгуур юм.
Сурагч Д.Цэнд-Аюуш олимпиадын дараагийн шат буюу "SEAMO X" олон улсын шигшээ тэмцээнд оролцох эрхээ албан ёсоор авлаа. Уг тэмцээн нь 2026 оны 1-р сард Индонез улс, Бали арал дээр зохион байгуулагдах бөгөөд улс бүрийн шалгарсан шилдгүүд өрсөлдөх юм.
Д.Цэнд-Аюушдаа баяр хүргэж, дараагийн шатны тэмцээнд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

SEAMO 2025 (ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД)
ШУТИС-ИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ СУРГУУЛЬ НЬ БУСАНЫ “MEISTER” АХЛАХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ.
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.