БНСУ-ын Чусон Их Сургуультай хамтран 2 дахь удаагаа зохион байгуулж буй Соёлын хөтөлбөр маань амжилттай хэрэгжиж дууссан бөгөөд хөтөлбөрийн үеэр багш суралцагчид Солонгос улсын соёлтой танилцаж, Чусон их сургуулийн солонгос хэлний сургалтад амжилттай хамрагдаж, сертификатаа гардаж авлаа.
highschool@must.edu.mn
БНСУ-ын Чусон Их Сургуультай хамтран 2 дахь удаагаа зохион байгуулж буй Соёлын хөтөлбөр маань амжилттай хэрэгжиж дууссан бөгөөд хөтөлбөрийн үеэр багш суралцагчид Солонгос улсын соёлтой танилцаж, Чусон их сургуулийн солонгос хэлний сургалтад амжилттай хамрагдаж, сертификатаа гардаж авсан.
Мөн Солонгос улсын Ёнжү хотын Кёнпүүкийн үндэсний их сургуулийн сургалтын орчин, онцлог, солонгосын уламжлалт соёлтой танилцлаа. Хэрэгжүүлсэн хөтөлбөр үр дүнтэй, багш нар сэтгэл хангалуун, арвин их туршлага хуримтлуулан суралцагчид маань ирээдүйгээ тодорхой болгож, зорилго, хүсэл тэмүүлэлээр дүүрэн, хамт явсан суралцагчид илүү дотно найз нөхөд болж, мартагдахааргүй сайхан дурсамжийг хамтдаа бүтээсэн билээ.
Биднийг халуун дотно хүлээн авч хөтөлбөрийн турш анхаарал хандуулан тусалж дэмжиж байсан Чусон их сургуулийн Гадаад харилцааны менежер Ч. Анударь багшдаа болон ШУТИС-ийн БУХС-ийн доктор, профессор Б. Болормаа багшдаа талархсан сэтгэлээ илэрхийлье.
Мөн Солонгосын Чусон их сургуультай хамтын ажиллагаа эхлүүлж манай ахлах сургуулийн сурагчдыг Солонгосын соёлын хөтөлбөрт хамрагдах боломж бий болгож өгсөн ШУТИС-ийн захиргаа, ШУТИС-ийн Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба, ШУТИС-ийн харьяа ахлах сургуулийн удирдлага, хамт олондоо маш их баярлалаа.
 
 
СҮҮЛД НЭМЭГДСЭН

Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


"Гар зургийн XV улсын олимпиад" болж өнгөрлөө.


"Ирээдүйн инженерүүд" улсын олимпиадад амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэе.


ШУТИС-ийн Коосэн технологийн коллеж болон ахлах сургуулийн төгсөх ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан математикийн уралдаант сорилд тэргүүн байр эзэлсэн 12б ангийн суралцагч Т.Мөнхтүвшин, гутгаар байр эзэлсэн Ч.Мөнхбаяр, нийлбэр оноогоор тэргүүн байр эзэлсэн 12а ангийн суралцагчдадаа баяр хүргэе.


БУСАД МЭДЭЭ ...