ШУТИС-ийн харьяа Ерөнхий Боловсролын Ахлах сургуулийн 2 багш, 30 сурагчийн хамт БНСУ-ын Чусон их сургуулийн урилгаар 14 хоногийн сургалт, соёлын хөтөлбөрт хамрагдаж байна. Бидний үйл ажиллагааг байнга дэмждэг эцэг эх, асран хамгаалагчдадаа болон ШУТИС-ийн гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны хамт олон, БУХС-ийн дэд профессор Б.Болормаа багш нарт талархал илэрхийлье
highschool@must.edu.mn

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль нь гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Чусон их сургуулийн урилгаар хөгжлийн болон ажлын туршлага судлах, соёлын хөтөлбөртэй танилцахаар 2024 оны 01 дүгээр сард 14-нд Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан багш суралцагчдадаа амжилт хүсье.

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


"Гар зургийн XV улсын олимпиад" болж өнгөрлөө.


"Ирээдүйн инженерүүд" улсын олимпиадад амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэе.


ШУТИС-ийн Коосэн технологийн коллеж болон ахлах сургуулийн төгсөх ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан математикийн уралдаант сорилд тэргүүн байр эзэлсэн 12б ангийн суралцагч Т.Мөнхтүвшин, гутгаар байр эзэлсэн Ч.Мөнхбаяр, нийлбэр оноогоор тэргүүн байр эзэлсэн 12а ангийн суралцагчдадаа баяр хүргэе.


БУСАД МЭДЭЭ ...