ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын Ахлах сургуулийн багш суралцагчид Чусон их сургууль, Сөүлийн үндэсний их сургуулийн бакалаврын хөтөлбөр, сургалтын үйл ажиллагаатай танилцаж, БНСУ-ын Бусан, Гуанжу, Чонжу, Сөүл хотоор аялах соёлын хөтөлбөрт хамрагдлаа. Суралцагчид маань Азийн соёлын төв, ерөнхийлөгчийн хөх ордон, солонгосын үндэсний тосгон, everland resort, Намсан цамхаг, далайн эргээр аялж дурсамж дүүрэн 8 өдрийг өндөрлүүллээ. Цаашид манай ахлах сургуулийн төгсөгчид Чусон их сургуульд суралцах хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа. Биднийг дэмжин ажилласан ШУТИС-ийн гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны хамт олон, БУХС-ийн дэд профессор Б.Болормаа багш нарт талархал илэрхийлье.
12в ангийн сурагч М.Намуунзул олон улсын зургийн уралдааны "Mitsubishi UFJ" олон улсын сангийн шагнал хүртжээ Багш шавь хоёрт баяр хүргэе Уран бүтээлийн урагшлах замд нь ТОМООС ТОМ амжилтыг хүсье
2023.09.24...Кристина Ноблийн хүүхдийн сангаас зохион байгуулсан ХҮҮХДИЙН ТӨЛӨӨХ ИТГЭЛ НАЙДВАРЫН АЛХАЛТ-д сургууль хамт олноо төлөөлөн 22 сурагч амжилттай оролцлоо
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын Ахлах сургуулийн багш суралцагчид Чусон их сургууль, Сөүлийн үндэсний их сургуулийн бакалаврын хөтөлбөр, сургалтын үйл ажиллагаатай танилцаж, БНСУ-ын Бусан, Гуанжу, Чонжу, Сөүл хотоор аялах соёлын хөтөлбөрт хамрагдлаа.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуульд мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээлт
Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай 10-р ангийн элсэлтийн шалгалтын дүн Тэнцсэн сурагчид элсэлтээ баталгаажуулаарай.