12а ангийн төгсөгч Ч.Цогтдаваа, С.Чингүн нартаа ШУТИС-д урилгаар элсэн эхний жилийн сургалтын төлбөрийн 30% хөнгөлөлт эдлэх эрхээр шагнагдсанд баяр хүргэе.
highschool@must.edu.mn

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕР” УЛСЫН АНХДУГААР ОЛИМПИАД Ерөнхий боловсролын сургуулийн 12-р анги төгсөх суралцагчдын дунд амжилттай зохион байгуулагдсан. Тус олимпиадад 12А ангийн сурагч Ч.Цогтдаваа, С.Чингүн нар амжилттай оролцож тусгай байр эзэлж, ШУТИС-д дурын мэргэжлээр элсэн суралцах эрх, 30 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн эрхээр шагнагдлаа. Суралцагчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.