ШУТИС-ийн бакалаврын элсэлтийн журмын 13.2.6 дугаар заалтын дагуу эхний жилийн 30 багц цагийн төлбөрийн 50-100% хөнгөлөлт эдлэх болсон 12б ангийн төгсөгч Б.Хан-Эрдэнэдээ баяр хүргэе.
highschool@must.edu.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч суурь хичээл 767, дагалдах хичээл 800 оноотойгоор ШУТИС-ийн программ хангамжийн инженерчлэлийн хөтөлбөрт элсэн суралцах болсон 12б ангийн төгсөгч Б. Хан-Эрдэнэ ШУТИС-ийн бакалаврын элсэлтийн журмын 13.2.6 дугаар заалтын дагуу төлбөрийн хөнгөлөлт эдлэх болсонд баяр хүргэе. 

13.2.6 дугаар заалт:  ШУТИС-ийн харьяа ахлах сургууль төгссөн элсэгч суурь болон дагалдах хичээлд тооцуулсан хичээл тус бүрд 650 ба түүнээс дээш оноо авсан бол оноог харгалзан эхний жилийн 30 багц цагийн сургалтын төлбөрийн (50-100) хувьтай тэнцэх тэтгэлэг олгоно.