ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР
enkhbayar@must.edu.mn

НҮБ 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж ирсэн.
Энэ өдрийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон  нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог. Улмаар охидын эрхийг сурталчлах, хүйсээр ялгаварлах, хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, хүчирхийлэлд өртөж байгаа охидод туслахыг уриалдаг.

Энэ жил  Хүүхдийн ордны их танхимд Нийслэлийн 7 дүүргийн Ахлах сургуулийн охидын төлөөлөл 800 гаруй сурагч оролцсон "GIRLS MEETING" болж, өөрсдийн эрхийн төлөө нэгдэж, охидын эрхийг зөрчихгүй байхад уриаллаа. 
Уг үйл ажиллагаанд тус ахлах сургуулийн 6 эмэгтэй сурагч, 1 багш оролцлоо.

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


"Гар зургийн XV улсын олимпиад" болж өнгөрлөө.


"Ирээдүйн инженерүүд" улсын олимпиадад амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэе.


ШУТИС-ийн Коосэн технологийн коллеж болон ахлах сургуулийн төгсөх ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан математикийн уралдаант сорилд тэргүүн байр эзэлсэн 12б ангийн суралцагч Т.Мөнхтүвшин, гутгаар байр эзэлсэн Ч.Мөнхбаяр, нийлбэр оноогоор тэргүүн байр эзэлсэн 12а ангийн суралцагчдадаа баяр хүргэе.


БУСАД МЭДЭЭ ...