Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл арга хэмжээ
enkhbayar@must.edu.mn

Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2022.09.09-нд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулсан BOYS COUNCIL нөлөөллийн арга хэмжээнд  тус сургуулийн 1 багш, 5 сурагч оролцлоо. Сургалтанд 9 дүүргийн ахлах  ангийн 600 орчим эрэгтэй сурагчид  хамрагдав. Энэ арга хэмжээ нь жендерийн мэдрэмжтэй залуу үеийг бэлтгэх, нийгэмд үзэл бодлоо зөвөөр илэрхийлэх, өсвөр насны хөвгүүдийн тулгамдаж буй асуудлыг илрүүлэн шийдвэр гаргах төвшинд танилцуулах зорилготой явагдлаа. Үйл ажиллагааны үр дүнд сургууль бүр дээр өсвөр насны хөвгүүдийн зөвлөл байгуулан ажиллахаар боллоо.  Ахлах сургуулийн хөвгүүдийн зөвлөлийн үйл ажиллагаанд амжилт хүсье.

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


"Гар зургийн XV улсын олимпиад" болж өнгөрлөө.


"Ирээдүйн инженерүүд" улсын олимпиадад амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэе.


ШУТИС-ийн Коосэн технологийн коллеж болон ахлах сургуулийн төгсөх ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан математикийн уралдаант сорилд тэргүүн байр эзэлсэн 12б ангийн суралцагч Т.Мөнхтүвшин, гутгаар байр эзэлсэн Ч.Мөнхбаяр, нийлбэр оноогоор тэргүүн байр эзэлсэн 12а ангийн суралцагчдадаа баяр хүргэе.


БУСАД МЭДЭЭ ...