“ИРЭЭДҮЙН ХОТ” УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
ganbii

                                                                                                                                                                                  

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН 12-Р АНГИЙН      СУРАЛЦАГЧДЫН ДУНД ЗОХИОГДОХ “ИРЭЭДҮЙН ХОТ” УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго:

Инженер хүн дизайнар байх албагүй ч өөрийн шийдэл бүтээлийг бодол сэтгэлгээндээ төсөөлөн боловсруулж гурван хэмжээстээр харах,төсөөлөх чадварт суралцах нь чухал юм. Учир нь инженерчлэлд гоо зүйг тодорхойлогч инженерийн дизайн нь хэрэглэгчидэд инженерчлэлийг хүргэх гүүр нь болж байдаг. Тиймээс инженерийн дизайны үйл явцыг судлан мэдсэнээр ирээдүйн инженерүүд өөрийн гайхалтай санааг дэлхийн сая сая хэрэглэгчидэд хүргэх гоо зүйн шийдлийг үе дамжлагатайгаар олж авах явдал билээ.Иимээс тус уралдаан нь ирээдүйн хөгжлийг тодорхойлогч,бүтээлч сэтгэлгээтэй инженер,дизайнаруудыг бэлтгэх,сурах үйл ажилгааг дэмжих,бусадтайгаа мэдлэгээ хуваалцах,бусдаасаа суралцахад оршино.

Хамрах хүрээ:                                                                                                                                   Шинжлэх Ухаан Технологийн Ахлах Сургуулийн 12-р ангийн сурагчид хамрагдана.

Хугацаа:                                                                                                                                                  

1-р шат: 2015 оны 12 сарын 06-11 ний өдрүүдэд судалгааны бичвэр хүлээн авна.

2-р шат: 2015 оны 12 сарын 21-25 ний өдрүүдэд ханийн сонин хүлээн авна.                                                3-р шат: 2015 оны 01 сарын 04-08 ний өдрүүдэд макет хүлээн авна.

 

Зохион байгуулалт:               Уралдаан 3 үе шаттай явагдана.     

1-р үе шат: “Ирээдүйн хот” судалгааны бичвэрийн материалийг цаасаар хүлээн авах бөгөөд бичвэрийн үнэлгээнд\   тулгамдсан асуудлийг тодорхойлсон байдал,төсөөлөл сэтгэлгээ,төлөвлөгөө,зохион бүтээлтийн судалгаа,хар зураг ба ноороглол, дахин боловсруулж,сайжируулсан байдал,мөн хот төлөвлөлтийн зургийг хавсаргах \ 10 оноо 

2-р шат:  “Ирээдүйн хот”    ханийн сонин  80x60 жижиггүй,120x80 томгүй байна.10 оноо

3-р шат:  “Ирээдүйн хот”   макетыг зөвхөн хог хаягдал ашиглан хийх бөгөөд шаардагдах хэрэгцээт зүйлсийг 20,000 төгрөгнөөс хэтрүүлэхийг хориглоно.        40 оноо

Жич: Уралдаанд оролцогчид физик,математикын багш нартай хамтран,зөвлөлдөж болно.

Дүгнэх: 

Шалгах комисс даалгаварын гүйцэтгэлийг дүгнэх ажлыг гүйцэтгэнэ.

Даалгаварын гүйцэтгэлийг харгалзан оноо өгнө.

Шалгаруулалт,Шагнал:       

Ангийн дүнгээр эхний 3 байр эзэлүүлж,өргөмжлөл,дурсгалын зүйлээр сайшаан урамшуулна.