ШУТИС-ИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ СУРГУУЛИЙН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ОНОО
enkhbayar@must.edu.mn

Шалгалтад тэнцсэн сурагчдыг бүртгэх


Элсэлтийн комиссын шийдвэрээр шалгалтанд босго оноо давж тэнцсэн суралцагчид нь 2022.06.20-2022.06.23-ний өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд Ахлах сургуулийн 306 тоотод ирж бүртгэлээ баталгаажуулна уу. 

Бүртгэлээ баталгаажуулахдаа дараах материалыг бүрдүүлэн авч ирнэ. Үүнд:
•    Сурагчийн хувийн хэрэг /шилжүүлэг хийлгэсэн байх/
•    Суурь боловсролын гэрчилгээ
•    Төлбөр төлсөн баримт
Суралцах эрх авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй сурагчийг элсэхээс татгалзсан гэж үзэн элсэх эрхийг хүчингүй болгож дараагийн  шалгуулагчийг элсүүлнэ.
Сурагчийн хувийн хэрэг, суурь боловсролын гэрчилгээний зөрчилтэй сурагчдыг элсүүлэхгүй.
 

Төлбөр төлөх:
Сургалтын төлбөр 3.000,000 төгрөгийг доорх зааврын дагуу тушаана уу.
Дансны дугаар: 5009718233 /хаан банк/
Хүлээн авагчийн нэр: Шинжлэх ухаан технологийн их сургууль
Гүйлгээний утга: Элсэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаарыг бичнэ.


 
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн элсэлтийн комисс
2022.06.11

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


"Гар зургийн XV улсын олимпиад" болж өнгөрлөө.


"Ирээдүйн инженерүүд" улсын олимпиадад амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэе.


ШУТИС-ийн Коосэн технологийн коллеж болон ахлах сургуулийн төгсөх ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан математикийн уралдаант сорилд тэргүүн байр эзэлсэн 12б ангийн суралцагч Т.Мөнхтүвшин, гутгаар байр эзэлсэн Ч.Мөнхбаяр, нийлбэр оноогоор тэргүүн байр эзэлсэн 12а ангийн суралцагчдадаа баяр хүргэе.


БУСАД МЭДЭЭ ...