ШУТИС-ийн харьяа Ерөнхий Боловсролын Ахлах Сургуулийн “Суралцагчдын бүтээлийн үзэсгэлэн-2022” амжилттай болж өндөрлөлөө.
ganbii

ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн “Суралцагчдын бүтээлийн үзэсгэлэн-2022” амжилттай болж өндөрлөлөө.

ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн “Суралцагчдын бүтээлийн үзэсгэлэн-2022” 05 дугаар сарын 13-наас 16-ны өдрүүдэд Монголын уран зургийн галерейд дэлгэгдлээ. Нээлтийн үйл ажиллагаанд суралцагсад, асран хамгаалагч, ШУТИС-ийн удирдлагууд хүрэлцэн ирж 300 орчим хүнийг хүлээн авсан арга хэмжээ болсон юм.

Энэхүү арга хэмжээ нь суралцагчдын танхимаар судалсан шинжлэх ухааны мэдлэгээ хэрэглээ болгох, боловсруулах, асуудал шийдвэрлэх, аливаад шинжлэх ухааны хэл, арга, сэтгэлгээгээр хандах, мөн цаашид суралцахад шаардлагатай мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх, тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулагдахаар 2017 онд анхны  үзэсгэлэнгээ гаргаж байсан юм. Ийнхүү 2 дахь бүтээлийн үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө.

Арга хэмжээний үеэр суралцагчдын дунд зарласан Видео контентийн уралдаан, Брэндбүүкийн уралдаан, сургуулийн эцэг, эх асран хамгаалагчдын дунд зохиогдсон “100 буудалт даам”-ны тэмцээний ялагчдын шагналыг гардууллаа.

Видео контентийн уралдааны 1-р байр 11в ангийн суралцагч Д.Эрхсаран, 2-р байр 12а ангийн суралцагч М.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнхтулга нар, 3-р байр 11а ангийн суралцагч Б.Бадамсүрэн, Х.Мишээл, З.Аандаа нар, тусгай байр 12б ангийн хамт олон тус тус шалгарлаа.

Мөн Brandbook уралдааны дэд байранд 10в ангийн суралцагч М.Намуунзул, Б.Нарангэрэл, Э.Цацрал нар, гуравдугаар байранд 11в ангийн суралцагч Э.Ариунбилэг нар тус тус шалгарсан юм.

Эцэг эхийн дунд зохиогдсон “100 буудалт даам”-ны тэмцээний 1-р байранд 11б ангийн суралцагч Г.Солонго аав Ц.Гансүх, 2-р байранд 10в ангийн суралцагч Б.Нарангэрэлийн ээж Б.Дулмаа, 3-р байранд 12а ангийн суралцагч Ц.Тэнгисийн аав Б.Цог-Очир нар тус тус шалгарав. 

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хүндэт зочид, эцэг, эх, асран хамгаалагч, багш нар, суралцагчдадаа талархал илэрхийлье.

ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль