ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль нь жил бүр Тэрэлж дэх ШУТИС-ийн полигонд байрлах дадлагын байрандаа зун, намрын эрчимжүүлсэн сургалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү үр дүнд суурилсан эрчимжүүлсэн сургалтын зорилго нь суралцагчид танхимаар судалсан шинжлэх ухааны мэдлэгээ хэрэглээ болгох, боловсруулах, асуудал шийдвэрлэх, аливаад шинжлэх ухааны хэл, арга, сэтгэлгээгээр хандах, мөн цаашид суралцахад шаардлагатай мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх, тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршдог.
“Ковид цар тахал”-ын улмаас сүүлийн хоёр жил ахлах сургуулийн суралцагчид хээрийн эрчимжүүлсэн сургалтанд хамрагдаж чадаагүй юм. Энэ хичээлийн жилээс эрчимжүүлсэн сургалтаа зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 12-р ангийн 3 бүлгийн суралцагчдыг дадлагын байртай танилцуулах аялалыг 2022 оны 4-р сарын 23-ны өдөр анги удирдсан багш нар зохион байгууллаа.
Төгсөх ангийн суралцагчдыг эрчимжүүлсэн сургалтын байртай танилцуулахаас гадна тэдний эрүүл мэнд, бие бялдрыг дэмжих зорилгоор спортын олон төрөлт тэмцээнүүдийг зохион байгуулав. Үүнд:
Тэмцээний шилдгүүдээр:
“Байгалд ээлтэй хамт олон” шалгаруулах тэмцээний зорилго нь эко аялах, байгальд ээлтэй зөв дадал зуршилд суралцах, байгаль орчноо хайрлан хамгаалах, цаасны хэрэглээг бууруулах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан хаях аргад суралцуулахад оршино.
Иймд Тэрэлж дэх ШУТИС-ийн полигоны эргэн тойрны 100-200 метр газарт мод, гол горхи, гуу жалга орчмыг бохирдуулсан ус ундааны сав, гялгар уут, цаас, хагарсан шил зэргийг түүж цэвэрлэн ангилан ялгаж хог хаягдлын төвлөрсөн цэгт хүргэлээ.
Төгсөх ангийн суралцагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье.
ШУТИС-ИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН
АХЛАХ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
“ДАРХАН-2023” ЗАЛУУЧУУДЫН УАШТ-Д 11В АНГИЙН СУРАЛЦАГЧ Л.АМАР-ЭНХ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.
“Мөрөөдлийн зүгт” улсын уралдааны архитектурын “Макет”-ны төрөлд суралцагч У.Есүй, М.Намуунзул, М.Дорждэрэм, Г.Үжинмарал нар амжилтай оролцож 3-р байр, хүрэл медаль хүртлээ.
EQ ХӨГЖҮҮЛЭХ ДАДЛАГА ХИЧЭЭЛ ОРЛОО.
2023-2024 ОНД ШУТИС-Д ЭЛСЭН СУРАЛЦАХЫН ТУЛД ТА ЯМАР ХИЧЭЭЛЭЭР ЭЕШ ӨГСӨН БАЙХ ЁСТОЙ ВЭ?
БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛӨӨС МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРӨӨР СУРАХЫН ДАВУУ ТАЛ, АЧ ХОЛБОГДЛЫН ТАЛААР СУРГАЛТ ЯВУУЛЛАА.