“ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛЬЕ” аяныг угтан “Амьдралын гараа” сэдэвт лекц, ярилцлага зохион байгуулагдав.
ganbii

     ШУТИС-ийн харьяа ЕБАС нь СБД-ийн прокурорын газар, Засаг даргын тамгын газар, Цагдаагийн хэлтэс, хууль зүйн тасаг зэрэг байгууллагуудаас зохион байгуулж буй “ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛЬЕ” соён гэгээрүүлэх нөлөөллийн үйл ажиллагааг угтан эцэг эх, асран хамгаалагчидтайгаа хамтран мэргэжлийн байгууллагуудын эрдэмтэн судлаачдыг урин суралцагчиддаа лекц сургалтууд зохион байгуулж байна.  Энэ удаагийн сургалтыг 12а ангийн эцэг эхийн зөвлөлийн гишүүн Б.Бямбасүрэн “Цогт нандин” ХХН өмгөөллийн төвтэй хамтран 2022 оны 4-р сарын 21-ний өдөр тус төвийн захирал хуульч, өмгөөлөгч Н.Цогтоор 10, 11, 12-р ангийн суралцагчдад “Амьдралын гараа” сэдвээр сонирхолтой лекц танилцуулав.

    Өмгөөлөгч Н.Цогт нь ардчилалын хүнд хэцүү цаг үед гадаадад суралцан эрдэм мэдлэг эзэмшсэн манай нэртэй хуульч өмгөөлөгчдийн нэг бөгөөд ОХУ-д эрх зүйч мэргэжлээр суралцаж, АНУ-д магистрийн зэрэг хамгаалсан байна. Гадаад дотоодын олон хэргийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай өмгөөлөгч бөгөөд монгол улсын улс төр болон эдийн засгийн холбогдолтой томоохон хэргүүдийн өмгөөлөгчөөр ажиллажээ. Тэрээр өөрийнхөө бага нас, сурагч болон оюутан ахуй цагийнхаа амжилттай суралцаж байсан туршлагуудаасаа хуваалцлаа.

Суралцагчдад англи хэлийг заавал сурч эзэмших хэрэгцээ шаардлага байгааг ойлгуулан хэл сурахад үндсэн 4 чадвар эзэмших шаардлагатай. Унших, бичих, ярих, сонсох чадваруудаас сонсох чадвар хамгийн чухал болохыг онцлон, сонсоод ойлгох чадвараа хэрхэн хөгжүүлэх /Англи хэл дээр кино үзэх, харилцан яриа сонсох, ном унших гэх мэт/ аргачлалын талаар зөвлөгөө өгөв. Гадаадын улс орнуудад хүүхдүүд нь аливаа зүйлийг бага багаар тууштай аажмаар суралцдаг зарчимтай. Энэ нь хамгийн оновчтой зарчим юм. Иймд англи хэлийг сурахдаа тууштай байх шаардлагатай. Англи хэлний мэдлэгийн чадвар өсөхөд таны үнэлэмж өснө.

     Мөн орчин үед ажлын байранд тавигдах нэн чухал чадвар бол багаар хамтран ажиллах чадвар юм. Энэ нь өөрт байхгүй ур чадварыг бусдаас суралцана. Ингэснээр ажлын байрандаа хөгжих боломж бүрдэнэ. Багаар ажиллахдаа бусдыг сайн сонсогч байх нь хамгийн чухал. Хүнийг сонсох чадвараа хөгжүүлснээр  

  • Бусдыг ойлгох, өөрийгөө бусдын оронд тавьж чадах чадвартай болно.
  • Өөрийгөө бусдын оронд тавьж чадна гэдэг бусдыг хайрлах чадвартай болж байна.
  • Ойлгох, хайрлах хоёр салшгүй. Хэрвээ тусдаа гэвэл, ойлгоход хамгийн чухал хаалга хаалттай хэвээр байх болно.

Өөрийгөө хэт үнэлэх эсвэл өөртөө итгэлгүй байх нь өөрийгөө хөгжүүлэхэд саад  учруулдаг. Хэрэв өөртөө итгэх итгэл давамгайлж байвал харилцааны явцад асуудал үүсч  ганцаараа үлддэг.  

Хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байх, ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хандаж сурах нь бусдад зөв үлгэр дуурайлал болно. Чин сэтгэлээсээ хандсан ямар ч ажил эерэг үр дүн авчирна.   

Мөн хүн бүр санхүүгээ зөв зохион байгуулах чадварт суралцах шаардлагатай.  Санхүүгээ зөв удирдан зохион байгуулах нь хувь хүний амьдралын чанарт бодитой үр дүн үзүүлдэг гэх мэтээр чухал зөвлөгөө зөвлөмжүүдийг суралцагчдад өгсөн үр дүнтэй лекц боллоо.

   Эцэст нь суралцагчдад зорилго, мөрөөдөлтэй амьдрахын чухлыг сануулан зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө сайн танин мэдэж, амьдралынхаа бүхий л үеийн турш бусдад эерэгээр нөлөөлж зөв хүн байхыг уриаллаа.

 

 

 

 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


"Гар зургийн XV улсын олимпиад" болж өнгөрлөө.


"Ирээдүйн инженерүүд" улсын олимпиадад амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэе.


ШУТИС-ийн Коосэн технологийн коллеж болон ахлах сургуулийн төгсөх ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан математикийн уралдаант сорилд тэргүүн байр эзэлсэн 12б ангийн суралцагч Т.Мөнхтүвшин, гутгаар байр эзэлсэн Ч.Мөнхбаяр, нийлбэр оноогоор тэргүүн байр эзэлсэн 12а ангийн суралцагчдадаа баяр хүргэе.


БУСАД МЭДЭЭ ...