ШУТИС-ийн харьяа ЕБАС нь суралцагчдын хөгжил, хүмүүжил хүмүүнлэгийн хөтөлбөрийн хүрээнд 2022 оны 3-р сарын 11-ны өдөр СБД-ийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Отгонтэнгэр их сургуулийн Хуульзүйн сургууль, СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран суралцагчиддаа лекц сургалт, нөлөөллийн ажил зохион байгууллаа.
Энэхүү сургалтууд нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог, өөрийгөө ялан дийлэх, удирдах ур чадварт суралцах, үе тэнгийхэнтэйгээ болон нийгмийн харилцаанд оролцохдоо анхаарах асуудлуудын талаар мэдлэг мэдээлэл өгөх зорилготой.
Отгонтэнгэр их сургуулийн Хуульзүйн сургуулийн багш Н.Булгантамир “LIFE IS UNFAIR” сэдэвт лекцээрээ өөрийн амьдралын туршлагаа хуваалцлаа. Тэрээр сурагч байхдаа сурлагандаа төдийлөн сайн байгаагүйч сайн найзын нөлөөгөөр ярих, илтгэх, мэтгэлцэх ур чадварт суралцан улмаар Монголын мэтгэлцээний танхимаас зохион байгуулдаг мэтгэлцэх ур чадварын тэмцээнд 12 удаа оролцож 11 удаа тэргүүн байр эзэлсэн амжилт үзүүлжээ. Улмаар дэлхийн мэтгэлцээний тэмцээнүүдэд оролцоход англи хэлний мэдлэг хангалтгүй байсан учраас богино хугацаанд англи хэлийг хэрхэн амжилттай суралцсанаа сонирхуулан хүн өөрөө хичээвэл амжилтад хүрч чаддагийг өөрийн туршлагаасаа хуваалцсан нь суралцагчдын сонирхолыг татаж тэдэнд мэтгэлцэх ур чадварт суралцах, англи хэлийг шантрахгүй зорилго, төлөвлөгөөтэй суралцах сэдэл тэмүүллийг төрүүлсэн сонирхолтой, ач холбогдолтой ярилцлага боллоо.

Суралцагчид лекцээс сонирхсон асуултаа асуухаас гадна зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар, зөрчил гаргаж буй иргэнийг мэдүүлсэн тохиолдолд хэрхэн шагнал урамшуулал авах талаар тодруулан асууж харилцан үзэл бодлоо солилцов.
Ийнхүү ШУТИС-ийн ахлах сургууль нь хүүхэд хөгжил, хүмүүжил, хүмүүнлэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийг тодорхойлон мэргэжлийн байгууллагуудтай хамтран хүүхдийг хамгаалах, тэдэнд эерэгээр нөлөөлөх, эерэг харилцаа хандлагыг бий болгох, суралцагчдад тулгамдсан асуудлуудаа хялбар аргаар шийдэх арга зүйд суралцуулахад анхааран ажиллаж байна. Энэ удаагийн сургалтууд энэүү зорилго зорилтоо хэрэгжүүлсэн ач холбогдолтой сургалт боллоо.
ШУТИС-ИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН
АХЛАХ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
ШУТИС-ИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ СУРГУУЛЬ НЬ БУСАНЫ “MEISTER” АХЛАХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ.
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.