Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
ganbii

Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

    Ахлах сургуулийн хөгжил, хүмүүжлийн ажлын хүрээнд суралцагчдын эрүүл мэнд, бие бялдрыг дэмжих, тэдний  чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны 3-р сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 6, нийт 20 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Тус тэмцээний шилдгүүдээр

Эрэгтэй ангилалд:

  • I байранд Б.Бат-Ундрах ахлагчтай 11а ангийн баг тамирчид \Алтан медаль, өргөмжлөл\
  • II байранд Ю.Алтанбагана ахлагчтай 11б ангийн баг тамирчид \Мөнгөн медаль, өргөмжлөл\
  • III байранд Б.Билгүүнтулга ахлагчтай 12б ангийн баг тамирчид \Хүрэл медаль, өргөмжлөл\
  • Тусгай байранд Б.Тэмүүлэн ахлагчтай 10б ангийн баг тамирчид,

Эмэгтэй ангилалд:

  • I байранд Б.Халиун ахлагчтай 11а, 11б ангийн баг тамирчид \Алтан медаль, өргөмжлөл\
  • II байранд Э.Анужин ахлагчтай 12а, 12б ангийн баг тамирчид \Мөнгөн медаль, өргөмжлөл\
  • III байранд Б.Сараана ахлагчтай 11в ангийн баг тамирчид \Хүрэл медаль, өргөмжлөл\
  • Тусгай байранд Л.Эгиймаа ахлагчтай 12в ангийн баг тамирчид тус тус шалгарч шагнал хүртлээ.

      Мөн “Үнэ цэнэтэй тоглогч”-оор эрэгтэй ангилалд 11а ангийн суралцагч Б.Бат-Ундрах, эмэгтэй ангилалд 11а ангийн суралцагч С.Сувдмаа нар тодорч цом, өргөмжлөлөөр шагнууллаа.

      Алсын зайн шидэлтийн аваргаар 12б ангийн суралцагч М.Мөнх-Оргил, II байранд 12в ангийн суралцагч Ц.Итгэлдүүрэн нар тодорч цом, өргөмжлөлөөр шагнуулав.

      Н.Наранжаргал багштай 11а ангийн хамт олон хурд хүч, авхаалж самбаагаараа тэргүүлэн “Шилжин явах цом”-ын эзнээр тодорч хамт олноо хошуучлав.

Суралцагчиддаа спортын өндөр амжилт хүсье.

 

 

ШУТИС-ИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН

АХЛАХ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


"Гар зургийн XV улсын олимпиад" болж өнгөрлөө.


"Ирээдүйн инженерүүд" улсын олимпиадад амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэе.


ШУТИС-ийн Коосэн технологийн коллеж болон ахлах сургуулийн төгсөх ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан математикийн уралдаант сорилд тэргүүн байр эзэлсэн 12б ангийн суралцагч Т.Мөнхтүвшин, гутгаар байр эзэлсэн Ч.Мөнхбаяр, нийлбэр оноогоор тэргүүн байр эзэлсэн 12а ангийн суралцагчдадаа баяр хүргэе.


БУСАД МЭДЭЭ ...