Шатрын аварга шалгаруулах тэмцээн
ganbii

Шатрын аварга шалгаруулах тэмцээн

Ахлах сургуулийн суралцагчдын дунд шатрын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 3-р сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээний зорилго нь БШУЯ-аас дэвшүүлсэн хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг дэмжиж ажиллах, суралцагчдын оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мөн суралцагчдад шатрын спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Тэмцээнд анги бүрээс эрэгтэй, эмэгтэй 2 суралцагч нийт 18 тамирчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Эрэгтэй ангилалд:

1-р байр 12а ангийн суралцагч Ц.Тэнгис

2-р байр 10б ангийн суралцагч М.Төгс-Эрдэнэ

3-р байр 11б ангийн суралцагч М.Ганзориг

Эмэгтэй ангилалд:

1-р байр 10в ангийн суралцагч Ө.Энэрүүн

2-р байр 11а ангийн суралцагч Г.Анужин

3-р байр 10б ангийн суралцагч С.Эвээлэн нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

 

Билэг оюун тань цаглашгүй арвин байг

Ур чадвар тань эгнэшгүй их байг

Тамирчиддаа сурлага, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

Ахлах сургуулийн захиргаа

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


"Гар зургийн XV улсын олимпиад" болж өнгөрлөө.


"Ирээдүйн инженерүүд" улсын олимпиадад амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэе.


ШУТИС-ийн Коосэн технологийн коллеж болон ахлах сургуулийн төгсөх ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан математикийн уралдаант сорилд тэргүүн байр эзэлсэн 12б ангийн суралцагч Т.Мөнхтүвшин, гутгаар байр эзэлсэн Ч.Мөнхбаяр, нийлбэр оноогоор тэргүүн байр эзэлсэн 12а ангийн суралцагчдадаа баяр хүргэе.


БУСАД МЭДЭЭ ...