БАЙГАЛИЙН УХААНЫ ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАД I Даваа
ganbii

Батлав. Захирал:                        Г.Адьяахүү

УЛСЫН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАДЫН I ДАВАА БУЮУ

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН

БАЙГАЛИЙН УХААНЫ ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

2015.11.18

Олимпиадын зорилго

Хими, Физик, Биологи, Газарзүйн хичээлийн цөм хөтөлбөрийг хөгжүүлэн дэмжих, сурах арга барилыг эрхэм болгон суралцах аргаа ямагт хөгжүүлдэг сурагчдыг дэмжиж урамшуулах, дүүрэг, хот, улсын олимпиадын өмнөх бэлтгэл сорилго болно.

Зохион байгуулагдах хугацаа

2015 оны 11-р сарын 28

Олимпиадын зохион байгуулалт

  • Байгалийн Ухааны Заах Аргын Нэгдлийн багш нар, сургуулийн захиргаа хамтран зохион явуулна.
  • 10, 11, 12-р анги тус бүрт оролцох хүүхдийн тоог хязгаарлахгүй.
  • Ангилал тус бүрт медаль авсан болон тусгай байрт шалгарсан сурагчдад дүүргийн олимпиадад сургуулиа төлөөлөн оролцох эрх олгоно.

Бүртгэл

204 тоотод биологийн багш Н.Наранжаргал, газарүзйн багш Г.Халиун нарт 11-р сарын 25-аас 11-р сарын 27-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд бүртгүүлнэ үү.

Шагнал урамшуулал

Ангилал тус бүрд

I байр Алтан медаль, өргөмжлөл

II байр Мөнгөн медаль өргөмжлөл

III байр Хүрэл медаль өргөмжлөл

IV-V байр Өргөмжлөл

 

 

 

Шинжлэх Ухаан Технологийн ахлах сургуулийн захиргаа

Байгалийн Ухааны Заах Аргын Нэгдэл