МЭДЭЭЛЭЛ
ganbii

МЭДЭЭЛЭЛ

    Эрхэм хүндэт багш, суралцагч, эцэг эх та бүхэнд 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье.

       ШУТИС-ийн Ахлах сургууль БШУЯ-ны болон ЭМЯ-ны сайд нарын хамтарсан 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/292, А/525 дугаар “Түр журам батлах тухай” тушаалын хэрэгжилтийг ханган танхимаар хичээллэх болсныг та бүхэнд дуулгахад таатай байна.

       Шинээр 10-р ангид элссэн суралцагчдын хичээл 2021 оны 9-р сарын 1-ний өдрийн 07 цаг 40 минутад эхэлнэ. Анги, бүлэг болон хичээллэх танхимын хуваарилалтыг жижүүр багш зохион байгуулна. Та бүхнийг сургуулийн орчинд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна.

Суралцагчид дараах зүйлсийг бэлтгэх

  • Ахлах ангийн сурагчийн дүрэмт хувцас
  • 2 цаг тутамд солих амны хаалт, гар ариутгагч, хуурай болон нойтон сальфетка
  • Хичээлийн бэлтгэл хангах /Дэвтэр, үзэг, бал, харандаа\
  • Гадуур хувцас хийх уут

 

Сургуулийн орчинд дараах зарчмуудыг баримтлана. Үүнд:

  • Өглөө биеийн халуунаа хэмжүүлж нэвтрэх
  • Амны хаалт зүүх. Амны хаалтыг 2 цаг тутамд солих
  • Хүн хооронд зай барих, бөөгнөрөл үүсгэхгүй байх
  • Гарын эрүүл ахуйг сахих, гараа тогтмол ариутгах
  • Анги танхимдаа 2 цаг тутамд 10-15 минут агаар сэлгэлт хийх
  • Анги танхим сэлгэж явахгүй байх
  • Завсарлагааны цагаар сургуулийн орчинд тэмдэглэгээний чиглэлийн дагуу баруун гарын дүрэм баримтлах, ариун цэврийн өрөөнд дараалал үүсгэхгүй байх
  • Ангийн дарга өдөр бүр эрүүл ахуйн карт хөтлөх

 

Нийт суралцагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье.

ШУТИС-ийн Ахлах сургуулийн захиргаа