ШУТИС-ИЙН БИЗНЕСИЙН УДИРДЛАГА, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА СОНИРХОЛТОЙ, ҮР ДҮНТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.
2021 оны 5-р сарын 3-ны өдөр Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн дэд захирал доктор (Ph.D), дэд профессор Д.Ганбаатар, Бизнесийн удирдлагын салбарын эрхлэгч доктор (Ph.D), профессор П.Жаргалтуяа, Нийгмийн ухааны салбарын эрхлэгч доктор (Ph.D), дэд профессор Я.Төгөлдөр, Технологийн менежментийн салбарын эрхлэгч доктор (Ph.D) М.Заяа нар сургуулийнхаа онцлог, бакалаврын салбар, хөтөлбөрүүд, бэлтгэн гаргадаг мэргэжлүүд, мөн гадаадад суралцах тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар ахлах сургуулийн нийт суралцагчид болон эцэг эхчүүдэд танилцуулав.
Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль нь бизнесийн удирдлага, менежмент, нийгмийн ажил, нийтийн удирдлага, хүмүүнлэгийн чиглэлээр 20 орчим мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалт эрхлэн явуулдаг сургалт, судалгааны том байгууллага юм. Гадаадын 180 гаруй их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажилладаг. Тус сургууль нь олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар (ACBSP) хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн, Азийн шилдэг 200 хөтөлбөрт 5 хөтөлбөр нь шалгарч, бизнес, менежментийн чиглэлийн Дэлхийн шилдэг 1000 сургуульд 6 дахь удаагаа шалгарсан амжилтыг үзүүлсэн бөгөөд 130 гаруй профессор, багш, эрдэмтэн ажилладаг. Сургуулийн багшлах бүрэлдэхүүний 58% нь Доктор (Ph.D) цолтой, докторант оюутны тоо 131, магистрант оюутны тоо 767, бакалаврын 1568 оюутан суралцдаг байна.
Энэ удаагийн ярилцлагаар мэргэжлийн салбар тус бүрийн онцлог, мэргэжлийн зориулалт, мэргэжилтний ажиллах, салбар байгууллагууд зэрэг төгсөөд хаана ямар ажил эрхлэх талаар дэлгэрэнгүй танилцуулснаас гадна салбартаа манлайлан ажиллаж буй төгсөгчдийн талаарх мэдээлэл, монголд болон гадаадад мэргэжлээрээ ажиллах боломжууд, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар танилцуулав.
Мөн жил бүр оюутнуудын дунд тогтмол зохион байгуулагддаг оюутны эрдэм шинжилгээний хурал, спорт, урлагийн наадам, мэргэжлийн олимпиад, уралдаан тэмцээн, дадлага хийдэг лабораториуд, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг фитнесс, клуб, биеийн тамирын заал, эрдэм шинжилгээний уншлагын танхим, оюутны байр, лекц, семинарын анги танхим зэрэг сургалтын материаллаг баазыг танилцуулж, тус сургуулийг сонгон суралцснаар ямар давуу тал, боломжуудыг эдлэж болох талаар дэлгэрэнгүй сонирхолтой мэдээллүүдийг эцэг эх болон суралцагчдад хүргэлээ.
Тус сургуулийн оюутанууд нь Япон зэрэг өндөр хөгжилтэй гадаадын орнуудад очиж мэргэжлийн дадлагыг хийдэг нь ахлах сургуулийн суралцагчдын анхаарлыг ихээхэн татаж байлаа. Суралцагчид тус сургуульд элсэн суралцахын тулд ямар хичээлүүдээр ЭЕШ өгөх, босго оноо ямар байх, ажлын байрны хүрэлцээ боломж, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдахад тавигдах шаардлагууд зэрэг асуултуудыг асууж санал бодлоо солилцлоо.
Ахлах сургуулийн захиргаа
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.