“Шинэ зууны сургалтын технологи-цахим шилжилт” сэдэвт онол практикийн эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдав.
ganbii

       ШУТИС-ийн Ахлах сургуулиас жил болгон зохион байгуулагддаг профессор, багш, судлаачдын онол практикийн эрдэм шинжилгээний бага хурал 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

        Уг хуралд Боловсролын хүрээлэн, МУИС, СЭЗИС, АШУҮИС, ХААИС, Удирдлагын академи, Дарханы технологийн дээд сургууль, ШУТИС-ийн нээлттэй боловсролын төв болон бүрэлдэхүүн сургуулиудын төлөөлөл оролцлоо.

      Судлаач, профессор, багш нар их дээд сургууль, ахлах сургуулийн шаталсан сургалтад цахим хичээл зохион байгуулахад тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэн, улмаар санал бодол, туршлагаа солилцсон, шинэ мэдээлэл дамжуулсан, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа танилцуулсан олон сайхан илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

     Цахим сургалтыг зохион байгуулахад тулгамдаж байгаа асуудлууд, цахим сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, түүний технологийн шийдлийг сайжруулах, сургалтын нэгдсэн платформыг хөгжүүлэх талаар үнэтэй санал бодлоо зөвшилцсөн цаг үеэ олсон чухал хурал байлаа.