"СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Дэлхийн багш нарын 25, монголын багш нарын 53 дахь өдрийн баярыг тохиолдуулан төгсөх ангийн суралцагчид уламжлалт ёсоор сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг хариуцан "Сурагчийн нэг өдөр" арга хэмжээг зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны хүрээнд сурагчид багш нарынхаа оронд багш болж, багшийн хөдөлмөрийн жаргал, зовлонг биеэрээ мэдэрч, сурагч нэг бүрээ хөгжүүлэх нь амаргүй хөдөлмөр болохыг ухаарсан ухаарал, багшаа хайрласан, багшаараа бахархсан бахархал талархалын өдөр болгон тэмдэглэв.

.jpg)

.jpg)
Мөн 12б ангийн сурагч О.Алтан-Эрдэнэ багш нартаа талархал илэрхийлэн, танин мэдэхүйн сонирхолтой хичээл заалаа.
.jpg)
.jpg)
Суралцагчиддаа багш нарын баярыг тохиолдуулан “Сурагчийн 1 өдөр”-ийг амжилттай зохион байгуулан багш нартаа талархал дэвшүүлсэнд Ахлах сургуулийн нийт хамт олноос та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

Ахлах сургуулийн захиргаа
SEAMO 2025 (ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД)
ШУТИС-ИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ СУРГУУЛЬ НЬ БУСАНЫ “MEISTER” АХЛАХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ.
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.