ШУТИС-ийн багш нарын Япон улсын их, дээд сургууль, үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай танилцах сургалт семинарт ШУТИС-ийн Ахлах сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Б.Эрдэнэцэцэг хамрагдав.
Япон улсад 2019 оны 5-р сарын 15-23-ны өдрүүдэд ШУТИС-ийн багш эрдэмтдийн хамтарсан 9 өдрийн сургалт семинар амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалт семинарт ШУТИС-ийн Ахлах сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Б.Эрдэнэцэцэг хамрагдан туршлага судлав.
Япон улсын их, дээд сургууль, үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай танилцаж туршлага судлах баг нь Токиогийн их сургууль болон Чиба технологийн их сургуулиудтай танилцан хамтарсан сургалтанд оролцсноос гадна мега соолар нарны станц, метал боловсруулах үйлдвэр, хөнгөн хүнсний үйлдвэр, Nissan автомашины зэрэг орчин үеийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү сургалтаар японы дээд боловсролын системийн хандлагыг судалж, бодит байдалтай танилцан ШУТИС-д нэвтрүүлэх, мөн үйлдвэрүүдтэй танилцснаар орчин үеийн дэвшилтэт технологийг үзэж, туршлага хуримтлуулсан ач холбогдолтой сургалт болсон байна.
Токиогийн их сургууль хамтарсан сургалт
Чиба технологийн их сургууль хамтарсан сургалт
Санко Сейки ХК “Метал боловсруулах үйлдвэртэй танилцах сургалт
Мега соолар нарны станцтай танилцах сургалт
NISSAN автомашины хөдөлгүүрийн үйлдвэртэй танилцах сургалт
Хөнгөн хүнсний үйлдвэртэй танилцах сургалт
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.