ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН БИЕ ДААСАН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА, М.К.АММОСОВ-ЫН НЭРЭМЖИТ “ХОЙД-ДОРНОДЫН ХОЛБООНЫ ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ШИНЖЛЭХ УХААН СУРГАЛТЫН ТӨВ”-ИЙН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.
ganbii

Якутын Ахлах сургуулийн багш суралцагчид 2019.03.21-ны өдөр Ахлах сургуулийн сургалтын орчин, сургалтын үйл ажиллагаатай танилцав.

Тус уулзалтын хүрээнд Ахлах сургуулийн захирал доктор, профессор Д.Буянтогтох зочид төлөөлөгчидөд Ахлах сургуулийн сургалтын үйл ажиллагаа болон тус сургуульд туршигдаж буй үр дүнд суурилсан ’’MON-STREAM’’ төслийн хүрээнд хийгдсэн багш суралцагчдын бүтээлийг танилцуулж цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Якутын  ахлах сургуулийн багш суралцагчдыг геологи эрдэс баялгын музей үзүүлж, ШУТИС-ийн төв номын сангийн үйл ажиллагаатай танилцуулав. Хоёр сургуулийн суралцагчдын дунд нээлттэй сонирхолтой ярилцлага өрнөж хамтран суралцах шинэ холбоо тогтов.