ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛЬ СУРАЛЦАГЧДЫНХАА ДУНД МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН “МОНГОЛ БАХАРХАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН АНХДУГААР УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ganbii

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛЬ СУРАЛЦАГЧДЫНХАА ДУНД МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН “МОНГОЛ БАХАРХАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН АНХДУГААР УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“Монгол бахархал” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан нь түүх соёлоо сурталчилах, төрийн бодлогыг дэмжих зорилгоор зохион байгуулагдав.

Илтгэлийн уралдаанд ахлах сургуулийн суралцагчид идэвхитэй оролцож тэргүүн байранд 10в ангийн сурагч Б.Ануужингийн “Монгол улсын нийслэлийг нүүлгэн шилжүүлэх хэрэгцээ шаардлага”, II байранд 10в ангийн сурагч Т.Тэнзинцэяаны “Эрх чөлөөний үнэ цэнэ” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.

Мөн 11б ангийн сурагч О.Алтан-Эрдэнэ “Өнөө цагийн болоод ирээдүйн монгол улсын иргэд, хүүхэд залуусын урлагийн боловсрол, гоо зүйн мэдлэгт хөтлөх нь”, 10б ангийн сурагч Б.Дагвадорж “Монгол хүний оюун ухааны чадамж”, 10в ангийн сурагч Г.Мандал “Монгол бахархал” сэдвүүдээр сонирхолтой илтгэлүүд бэлтгэн хэлэлцүүллээ.

Энэхүү илтгэлийг хэлэлцүүлснээр суралцагчид ардын зан заншил өв соёлоороо бахархах, дээдлэн хүндэтгэх, монголын өв уламжлал, түүх соёлоо судлан шинжлэх арга барилд суралцахад ач холбогдолтой байв. Ийнхүү суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, эх оронч сэтгэлгээтэй зөв монгол иргэнийг төлөвшүүлэхэд хурлын гол зорилго оршино.  
Энэхүү эрдэм шинжилгээний илтгэл нь анх удаагаа суралцагчдын дунд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

I байр Б.Ануужин

  II байр Т.Тэнзинцэяан


Илтгэлийн уралдаанд оролцсон нийт суралцагчиддаа сурлага хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ШУТИС-ийн Ахлах сургуулийн захиргаа