ШУТИС-ийн Ахлах сургуулийн 11a анги “Хүн чанар” сэдэвт аян зохион байгуулав.
11а анги нь “Хүн чанар” сэдэвт аяныг 2019 оны 2-р сарын 25-наас 3-р сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулав. Уг аяны зорилго нь суралцагчдад хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, өгөөмөр сэтгэлтэй, үнэнч шударга зан чанарыг төлөвшүүлэх, хүмүүнлэг үзэл, нинжин сэтгэл, хамтач үзлийн талаар ойлгуулан таниулах, бие биедээ туслахыг уриалан сурталчлах, хүмүүнлэг амьдралын хэв маягт сургахад оршино.
Аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:
1. “Хүн чанар, хүнлэг сэтгэл” сэдэвт мэдээллийн зурагт самбар гаргав.
“Хүн чанар, хүнлэг сэтгэл” сэдэвт лекц, ярилцлага суралцагчдын дунд зохион байгуулав
2. Хүн чанар” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулж 10а ангийн сурагч Г.Төгөлдөр тэргүүн байр, 10а ангийн сурагч Л.Жар галмаа дэд байранд тус тус шалгарав.
11а ангийн хамт олны зохион байгуулсан энэхүү аян нь хүүхэд бүрт хүн чанар,
хүмүүнлэг үзлийн талаар ойлгуулсан үр дүнтэй, ач холбогдолтой ажил боллоо.
Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье.
ШУТИС-ийн Ахлах сургууль
Багш, суралцагчдын хөгжлийн төв
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.