ШУТИС-ийн Ахлах сургуулийн 12а анги “Хэл ярианы соёл” сэдэвт аяныг 2019 оны 2-р сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулав. Уг аяны зорилго нь хэл ярианы соёл өгүүлэгч хүний сэтгэлгээний ерөнхий цар хүрээ, боловсрол, хүмүүжил, ёс суртахууны түвшинг илтгэн харуулдаг толь юм. Тиймээс суралцагчдыг эх хэлээрээ зөв бичиж, зөв ярьж сурахад уриалах, бие биенээ хүндлэх, сургуулийн орчинд харилцааны болоод хэл ярианы зөв дадал төлөвшүүлэхэд оршино. Аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:
1.Эрдэмтэн мэргэдийн онч мэргэн үгсээр “Ухаарлын самбар” үзэсгэлэн гаргав.
2. “Эх хэлний дархлаа” сэдэвт лекц, ярилцлага-10, 11, 12-р ангиудын суралцагчдад зохион байгуулав.
3. “3 сая инээд” сэдэвт хөгжөөнт тэмцээн. Зорилго нь хараалын үг хэрэглэхгүй монгол хэлээрээ хөгжилтэй, эерэг зйлсийн талаар зөв сайхан ярьж шүүгчийг инээлгэх. Тэмцээний ялагчаар 11а ангийн сурагч Ж.Жамсран тодорлоо.
12а ангийн хамт олны зохион байгуулсан энэхүү ажил нь сонирхолтой, үр дүнтэй боллоо. Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье.
ШУТИС-ийн Ахлах сургууль
Багш, суралцагчдын хөгжлийн төв
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.