ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН НИЙТ БАГШ АЖИЛТНЫ ДУНД “ЯРИАНЫ АНГЛИ ХЭЛНИЙ” СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.
ganbii

      ШУТИС-ийн ахлах сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилийг багшийн хөгжлийг дэмжих жил болгосонтой холбогдуулан нийт багш ажилтнуудыг ажлын байранд нь мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сурч боловсрох нөхцөл боломжоор ханган ажиллаж байгаа билээ. Дэлхий нийтийн мэдээ, мэдээлэлтэй холбогдох гүүр болох чухал хэрэгсэл бол англи хэл юм. Иймд нийт багш ажилтдын англи хэлний боловсрол дээшлүүлэх зорилгоор II улирлын суралцагчдын амралтаар багш ажилтны дунд “Ярианы англи хэлний” сургалтыг зохион явуулж байна. Сургалтыг ШУТИС-ийн ахлах сургуулийн англи хэлний багш Д.Оюун  идэвхитэй сургалтын арга ашиглан зааж байгаа нь үр дүнтэй байгаад баяртай байна.

 

Хамт олондоо амжилт хүсье.