Төрийн соёрхолт математикч, Шинжлэх ухааны доктор МУИС-ийн профессор Р.Энхбат "ОНОВЧЛОЛ БА ОРЧЛОН ЕРТӨНЦ" сэдвээр ШУТИС-ийн Ахлах сургуулийн багш, суралцагчидад сонирхолтой танин мэдэхүйн лекц уншив
ganbii

Шинжлэх ухааны доктор Р.Энхбат ШУТИС-ийн Ахлах сургуулийн багш, суралцагчидад сонирхолтой лекц уншив.

            Төрийн соёрхолт математикч, Шинжлэх ухааны доктор МУИС-ийн профессор Р.Энхбат манай багш, суралцагчдад 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Оновчлол ба орчлон ертөнц” сэдвээр сонирхолтой танин мэдэхүйн лекц уншив.

        Орчлон ертөнцийн хуулиуд хэрхэн оновчлолын зарчимд захирагдаж түүнээс Ньютон, Эйнштейн, Хокингийн онолууд хэрхэн гарч ирдгийг энгийнээр илэрхийлсэн нь суралцагчидад ойлгомжтой байсан төдийгүй,  орчлон ертөнцийн үүсэл, тэлэлт, хар нүхний үүсэл, Хокиний Онцгой үзэгдлийн үр дүнгүүд, ертөнцийн цаг хугацааны эхлэл ба төгсгөл, Эйнштейний харьцангуйн онолын хэрэглээ,  орчин үеийн онолын физик, квант механикийн онц сонирхолтой сэдвүүдээр сонирхолтой ярилцлага хийлээ.