“АВТОМАТ РОБОТ – 2018 Намар” тэмцээнд Ахлах сургууль оролцов.
Их дээд сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулиас санаачлан зохион байгуулдаг “Автомат робот”-ын тэмцээн 8 дахь жилдээ 2018.11.24-25-ний өдрүүдэд зохиогдлоо.
Тус тэмцээнийг ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль, Монголын робот сонирхогчдын Робокон нийгэмлэг, Лион робо ХХК-ууд ивээн тэтгэж МХТС-ийн Электроникийн салбарын багш ажилчид, оюутнуудын “High Tech” клуб зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь шулуун замын робот, робот хөл бөмбөг, робот рейс, шоо цуглуулагч робот гэсэн дөрвөн төрлөөр их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль гэсэн хоёр ангилалаар зохион байгуулагдав.
Энэ удаагийн тэмцээнд ерөнхий боловсролын сургуулийн ангилалд 27 сургуулийн 85 багийн 134 сурагч, их, дээд сургуулийн ангилалд 11 сургуулийн 39 багийн 91 оюутнууд хот, хөдөө орон нутгаас ирж ур ухаан, хурд хүч, мэдлэг чадвараа уралдуулан өрсөлдсөн.
Уг тэмцээнд манай сургуулиас:
Robot Хөл бөмбөгийн тэмцээнд Н.Насанбуян багшийн удирдсан Г.Шинэбат, Г.Мөнх-Оргил нарын “I ROBOT” баг хурд хүч, авхаалж самбаа, авъяасаа дайчлан ажиллаж, оролцсон багуудаас шалгаран тэргүүн байр эзлэж ШУТИС-ийн Ахлах сургуулийн нэрийг өндөрт мандуулав. Энэхүү тэмцээнд өөрсдийн хийсэн роботоороо уралдан хурд хүч, авъяас мэдлэгээ сорисон Н.Насанбуян багштай багийн нийт хамт олондоо баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.