ШУТИС-ийн Ахлах сургуулийн суралцагчдын "Урлагийн наадам" амжилттай зохион байгуулагдав.
Энэхүү наадмын зорилго нь суралцагчдын авьяас чадварыг нээн илрүүлэх, тэдний авьяасыг хөгжүүлэх, гоо зүйн мэдрэмж, ёс суртахууны хүмүүжлийг урлагаар дамжуулан олгох, анги хамт олны хамтын ажиллагаа, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, мөн суралцагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй соёлч боловсон дурсамжтай өнгөрүүлэх, улмаар сургуулийн урлаг соёлын арга хэмжээнд чадварлаг, шилдэг урлагийн үзүүлбэрүүдийг бэлтгэн оролцуулахад оршиж байгаа билээ.
Урлагийн наадамд 8 бүлгийн 150 гаруй суралцагчид нийт 6 үндсэн номинацаар өрсөлдөж, ахлах сургуулийн шилдэгүүд тодорлоо. Үүнд:
1. Мэндчилгээ
I-р байр: 10В анги “Өглөө шиг эх орон” сэдвээр
II-р байр: 12А анги “Хамаг монгол” сэдвээр
2. Гоцлол хөгжим
I-р байр: 10А ангийн суралцагч Т.Норов-Очир Гитар “Happy new year” аялгуу
II-р байр: 11Б ангийн суралцагч Г.Бат-Эрдэнэ (Морин хуур), Б.Болорсүх (Гитар), Б.Амгаланбаяр (Big box) нарын “Үүлэн борлог” аялгуу
3. Язгуур урлаг
I-р байр:11Б ангийн суралцагч Г.Бат-Эрдэнэ Морин хуур “Жалам хар” аялгуу
II-р байр: 11А анги “Цуурайтан” хамтлаг Байгалийн аялгуу
4. Гоцлол дуу
I-р байр: 10В ангийн суралцагч Б.Ануужин “Man’s world” James Brown
II-р байр: 11В ангийн суралцагч Б.Наранхорол “Pacigy her” Melanie Martinez
5.Хамтлаг бүжиг
I-р байр: 11А ангийн “Black ninja” хамтлаг Чөлөөт бүжиг
II-р байр: 10А ангийн “Unicorn” хамтлаг Чөлөөт бүжиг
6. Чөлөөт үзүүлбэр
I-р байр: 11Б анги “Бидний амьдрал цахим ертөнцгүйгээр”
II-р байр: 10Б анги ”20 жилийн дараах бидний нэг өдөр” тус тус тэргүүн байруудыг эзлэв.
Түүнчлэн сургуулийн урлагийн наадмын шилдэг анги хамт олноор Э.Гансүх багштай 11Б анги шалгарч, шилжин явах цом, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнагдав.
Урлагийн наадамд идэвхи санаачлагатай оролцсон анги хамт олон, багш нартаа талархал илэрхийлэн сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
ШУТИС-ийн ахлах сургуулийн захиргаа
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.