“ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН НЭЭЛТЭЙ XI ОЛИМПИАД”-д амжилттай оролцлоо
ganbii

“ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН НЭЭЛТЭЙ XI ОЛИМПИАД”-д амжилттай оролцлоо.

    Монголын улсын ЕБС-ийн сурагчдын дунд 11 дэх жилдээ зохион байгуулагдсан “ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН НЭЭЛТЭЙ XI ОЛИМПИАД”-д Нийслэл, Орон нутгаас нийтдээ 90-гаруй сургуулийн 2200-д сурагчид оролцсон томоохон хэмжээний олимпиад зохиогдлоо. Манай сургуулиас ахлах ангийн сурагчдын төрөлд авьяаслаг сурагчид маань 2 Алт, 1 Мөнгө, 1 Хүрэл, 1 Тусгай байрыг тус тус эзэлж сургууль хамт олныхоо нэрийг өндөрт өргөн оролцов.

   1-р байр алтан медаль 12б анийн сурагч С.Дашдулам

   1-р байр алтан медаль 12б анийн сурагч М.Билгүүндалай

   2-р байр мөнгөн медаль 12б ангийн сурагч Д.Дэлгэрсайхан

   3-р байр хүрэл медаль 11б ангийн сурагч Г.Ариунзаяа

   Тусгай байр 12б ангийн сурагч А.Мандахнар

Авьяаслаг суралцагчиддаа сургуулийнхаа бүх багш суралцагчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлж цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

 

ШУТИС-ийн Ахлах сургуулийн захиргаа