“Дэвжээ-2018” тэмцээн
ganbii

“Дэвжээ-2018” тэмцээнд амжилттай оролцлоо.    

     Дэвжээ тэмцээн нь  2018 оны 10-р сарын 23-ны өдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдлаа. Тэмцээний зорилго нь Сүхбаатар дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, сурагчдын эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургууль болон өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн ажиллагааг эрчимжүүлэх, сурагчид, тэдний эцэг, эх, багш, нийгмийн ажилтны хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд оршино. Ийнхүү хуулийн мэдлэг, авьяас чадвар, авхаалж самбаа сорьсон тэмцээнд ахлах сургуулийн “ДАРХЛАА” баг амжилттай оролцлоо.