"Шатрын аварга" шалгаруулах тэмцээн
ganbii

"Шатрын аварга" шалгаруулах тэмцээн зохион байгуулагдав.

       БСШУСЯ-аас дэвшүүлсэн хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг дэмжиж ажиллах,  суралцагчдын оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мөн суралцагчид шатрын спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Ахлах сургуулийн суралцагчдын дунд  “Шатрын аварга” шалгаруулах тэмцээн эрэгтэй эмэгтэй хоёр төрөлд  10-р сарын 19-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. 

Эрэгтэй:

1-р байр 10Б ангийн суралцагч Б. Дагвадорж

2-р байр 11А ангийн суралцагч С. Цэнд-Очир

Эмэгтэй:

1-р байр 10А ангийн суралцагч Т. Анар

2-р байр 11В ангийн суралцагч Хулангоо нар шалгарлаа.

Билэг оюун тань цаглашгүй арвин байг

Ур чадвар тань эгнэшгүй их байг

Суралцагчиддаа цаашдын сурлага спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.