"СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР" арга хэмжээг зохион байгуулав.
Дэлхийн багш нарын 24, монголын багш нарын 52 дахь өдрийн баярыг тохиолдуулан төгсөх ангийн суралцагчид сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг хариуцан "Сурагчийн нэг өдөр" арга хэмжээг зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны хүрээнд сурагчид багш нарынхаа оронд багш болж, багшийн хөдөлмөрийн жаргал, зовлонг биеэрээ мэдэрч, сурагч нэг бүрээ хөгжүүлэх нь амаргүй хөдөлмөр болохыг ухаарсан ухаарал, багшаа хайрласан, багшаараа бахархсан бахархал талархалын өдөр болгон тэмдэглэв.
Мөн суралцагчид багш нартаа талархал илэрхийлэн, танин мэдэхүйн сонирхолтой хичээл заалаа.
Энэ өдрийг 12 ангийн суралцагчид идэвхи санаачлагатай, удирдан зохион байгуулсан. Үүнд:
Суралцагчиддаа багш нарын баярыг тохиолдуулан “Сурагчийн 1 өдөр”-ийг амжилттай зохион байгуулан багш нартаа талархал дэвшүүлсэнд Ахлах сургуулийн нийт хамт олноос та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.