ШУТИС-ИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ СУРГУУЛИЙН 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН “НАМРЫН СПОРТ АЯЛАЛ” ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ШУТИС-ийн Ахлах сургууль суралцагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, спортоор хичээллэх хүсэл эрмэлзэлтэй болгох зорилготой намрын спорт аяллыг 2018 оны 9-р сарын 15-ны өдөр Төв аймгийн Баян-Чандмань суманд зохион байгуулж спортын олон төрөлт тэмцээний аваргуудаа шалгаруулав.
Багш, суралцагчдын танин мэдэхүйн хөгжилд зориулж “Баян” өндөгний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн Баян-Чандмань суманд байрлах амьтны хүрээлэнг үзэж 40-өөд төрлийн 100 гаруй нэр төрлийн зэрлэг болон өвсөн тэжээлтэн амьтдыг үзэж танилцан тэдгээрийн амьдрах орчин, хоол тэжээл, үр хөврөлийн талаар тодорхой мэдлэгтэй болж нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрөөлөө.
Түүнчлэн нийт ангиудын дунд уулын оргил булаалцалдах, хөгжөөнт буухиа, олс таталт, 3X3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 4 төрлийн тэмцээн зохион байгууллаа. Үүнд 8 бүлгийн 132 тамирчид өрсөлдөж дараах ангиуд тэргүүн байрыг эзлэв.
1-р байр – О.Отгонбаяр багштай 11а анги
2-р байр – Д.Уранцэцэг багштай 12а анги
1-р байр – Б.Тунгалаг багштай 11в анги
2-р байр – А.Баярсайхан багштай 10б анги
1-р байр – д.Оюун багштай 12б анги
2-р байр – Н.Амгалан багштай 10а анги
1-р байр –Б.Тунгалаг багштай 11в анги
2-р байр – Д.Оюун багштай 12б анги
1-р байр – Э.Гансүх багштай 11б анги
2-р байр –О.Отгонбаяр багштай 11а ангиэзэлж тус тус өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдав.
Спорт аяллын олон төрөлт тэмцээнд Б.Эрдэнэцэцэг багштай 10в анги дэг журмыг чанд сахиж бусдыгаа манлайлан үлгэр жишээ байж, тэмцээнд идэвхитэй оролцсон тул үнэ бүхий зүйлээр шагнагдав.
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.