Сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчинг танилцуулах, багш, эцэг эх, суралцагч, сургуулийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн суралцагчдад боловсрол олгоход эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, сургууль, багш, гэр бүлийн харилцаа холбоог сайжруулах зорилгоор ШУТИС-ийн Ахлах сургуулийн нээлттэй өдөрлөг 2018 оны 5 сарын 18-нд амжилттай болж өнгөрлөө.
Өдөрлөгийг ШУТИС-ийн Ахлах сургуулийн захирал, доктор, профессор Д.Буянтогтох нээж үг хэлэв.Тэрээр Ахлах сургуулийн үйл ажиллагаа, ирээдүйн зорилгыг танилцуулсан бөгөөд нээлтэнд ШУТИС-ийн Сургалтын бодлого, чанарын албаны мэргэжилтэн А.Оюундэлгэрэх, БМДИ-ийн мэргэжилтэн Д.Даваасүрэн зэрэг зочид, эцэг эх, асран хамгаалагчид оролцлоо.
Нээлттэй өдөрлөгт оролцогчид өнгөрч байгаа хичээлийн жилд суралцагчдын хийж гүйцэтгэсэн бүтээлүүд болон анги танхим, кабинетийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцлаа.
2017-2018 оны хичээлийн жилд манай сургуулийн суралцагчдын гаргасан амжилтуудаас товч дурдвал;
- Дүрслэх урлаг, Дизайн технологийн хичээлээр Улс, бүсийн олимпиад уралдаан тэмцээнд Э.Гансүх багшийн удирдсан суралцагчид алтан медаль 10, мөнгө 14, хүрэл 13, шагналт байр 9
- Улс даяар зохион байгуулагдсан физикийн хичээлийн “БАГИЙН ОЛИМПИАД-2018”-д 10-р анги Хүрэл медаль 20, 11-р анги Хүрэл медаль 20, 12-р анги Мөнгөн медаль 20 суралцагч
- Математикийн хичээлээр нийслэлийн “Математикийн цаг” сонины нэрэмжит олимпиадад 12в ангийн сурагч О.Заяадэлгэр 3-р байр Хүрэл медаль
- Англи хэлний хичээлийн “Voice of the World” Боловсролын төвийн нэрэмжит “My Voice” англи хэлний олимпиадад 12б ангийн сурагч Б.Мөнхжин 1-р байр зэрэг тус тус амжилт гаргасан байна.
Сургуулийн үйл ажиллагаатай танилцсан эцэг, эхчүүд маш өндөр сэтгэгдэлтэй байлаа.
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.