11а анги нь “Бие биенээ хүндэлье” сэдэвт аяныг 2018 оны 5 сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулав. Уг аяны зорилго нь өнөөгийн монголын нийгэмд өсвөр насныхны хандлага, төлөвшил, хүмүүжил тулгамдсан асуудал болоод байна. Иймд суралцагчдад хүндлэлийн талаар ойлгуулах, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэх зөв хандлага, эерэг үйлдэлд уриалахад оршино.
Аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:
1.“Миний ирээдүйн хүсэл мөрөөдөл” сэдэвт мөрөөдлийн хайрцаг аялуулах, анги бүрээр үзэсгэлэн гаргах
2. “Бие биенээ хүндэлье” сэдэвт мэдээллийн зурагт самбар гаргав.
3. Сурагчдаас “Эрхэм чанар ба хүндлэл” судалгаа авч анализ хийсэн.
4. Эерэг хандлага, хөгжил” сэдэвт лекц ярилцлагыг 10, 11-р ангиудад зохион байгуулав
5. “50 чихрийн уналт” сэдэвт оюун ухааны хөгжөөнт тэмцээн зохион байгуулав.
11а ангийн хамт олны зохион байгуулсан аян нь хүүхэд бүрт хүндлэлийн талаар ойлгуулсан,
зөв хандлага, эерэг үйлдэлд уриалсан үр дүнтэй ажил боллоо.
Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье.
ШУТИС-ийн Ахлах сургууль
Багш, суралцагчдын хөгжлийн төв
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.