10б анги нь “PC тоглоомын хор уршиг” сэдэвт аяныг 2018 оны 5 сарын 7-11-ний өдрүүдэд зохион байгуулав. Уг аяны зорилго нь Ахлах сургуулийн суралцагчдад PC тоглоомын хор уршигийг ойлгуулан таниулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, амьдралын зөв дадал хэвшилд суралцах чадварыг төлөвшүүлэхэд оршино.
Аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:
1. “PC тоглоомын хор уршиг” сэдэвт мэдээллийн зурагт самбар гаргав.
2. “Видео тоглоомын судалгаа” сурагчдаас авч анализ хийсэн.
3. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч, сэтгэл зүйч Н.Наранцэцэг суралцагчдад “Дэлгэцийн дон” сэдэвт лекц ярилцлагыг зохион байгуулав.
4. “PC тоглоомгүйгээр бид чөлөөт цагаа хэрхэн зөв өнгөрүүлж болох вэ?” сэдэвт бие бялдар, оюун ухааны хөгжөөнт тэмцээн зохион байгуулав “Рубик шоо”-ны төрөлд 12а ангийн сурагч Н.Билгүүн тэргүүн байр
“Аяыг таа” тэмцээнд Б.Золбоот ахлагчтай 11а ангийн баг хамт олон тэргүүн байр
5. PC тоглоомын хор уршгийг таниулах зорилготой “PC тоглоомын хор уршиг” сэдэвт хөгжөөнт тэмцээнд I байр 12а анги, II байр 11а анги шалгарав.
10б ангийн хамт олны зохион байгуулсан аян нь суралцагчдад PC тоглоомын хор уршгийг ойлгуулсан үр дүнтэй ажил боллоо.
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.