2018 оны 05 дугаар сарын 05 нд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимээс 4 дэх жилдээ зохион байгуулж буй "Инженер, технологийн боловсролын хөгжлийн чиг хандлага" эрдэм шинжилгээний хуралд ШУТИС-ийн салбар сургуулиуд, ШУА-ийн ХЗХ, ШУТИС-ийн ахлах сургууль, Орхоны Технологийн сургууль, АШУИС, Хүмүүнлэгийн ИС, МУБИС, ҮБХИС, Дарханы Политехникийн коллежийн багш, судлаачдын 20 илтгэл хэлэлцэж, хурлын эмхэтгэлд 54 өгүүлэл хэвлэгдсэн. Үр дүнд суурилсан дэвшилтэт CDIO сургалт, ШУТИС-ийн Ахлах сургуулиас үр дүнд суурилсан шилмэл сургалтын аргыг хэрэгжүүлэх арга зүй, энэ чиглэлээр шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгааны ололт, дэвшил, үр дүнгийн талаар хариуцуулсан судалгаа явуулсан тухайгаа захирал Д.Буянтогтох, багш Э.Гансүх нар илтгэл тавьж амжилтай оролцлоо.
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.