12в анги нь “Дүрэмт хувцсаа өмсөж хэвшье” сэдэвт аяныг 2018 оны 4-р сарын 23-27-ны өдрүүдэд зохион байгуулав. Уг аяны зорилго нь сургуулийн дүр төрхийг тодотгон, цэвэр цэмцгэр орчинг бий болгох, суралцагчид дүрэмт хувцсаа зохих журмын дагуу өмсч сурах зан үйлийг хэвшүүлэхэд оршино.
1. “Миний дуртай дүрэмт хувцас” гар зургийн уралдаан зохион байгуулж үзэсгэлэн гаргав
2.“Дүрэмт хувцас ба оюуны давуу байдлын илэрхийлэл” сэдэвт мэдээллийн зурагт самбар гаргав.
3.“Fun Fair” хөгжөөнт тэмцээн зохион байгуулав
Тэмцээний тэргүүн байр Б.Мөнхжин ахлагчтай 12б ангийн баг хамт олон
4. Дүрэмт хувцсаа тогтмол өмсдөг шилдэг ангиар
Н.Наранжаргал багштай 10а анги шалгарав.
12в ангийн хамт олны зохион байгуулсан аян нь суралцагчдад дүрэмт хувцсаа зохих журмын дагуу зөв өмсч сурах зан үйлийг хэвшүүлсэн, сургууль, анги танхимд цэвэр цэмцгэр орчин бүрдүүлсэн үр дүнтэй ажил боллоо.
Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье.
ШУТИС-ийн Ахлах сургууль
Багш, суралцагчдын хөгжлийн төв
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.