Дэлхийн хүн ам асар их хурдацтай өсөж байгаагийн хэрээр их хэмжээний бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ бий болж, улмаар төдий хэмжээний нийлүүлэлтийг хангах үйл явцыг нэмэгдүүлснээр хүн төрөлхтний экологийн ул мөр, биологийн нөхөн сэргээгдэх даацаас давж байгаа өнөө үед бид амьдарч байна.
Дэлхий нийтийг хамарсан энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хүн бүр амьдарч буй орчноо илүү сайн ойлгон ухаарч, хойч үедээ эрүүл байгаль дэлхийг өвлүүлэн үлдээхийн тулд тогтвортой хөгжлийн боловсролтой байх хэрэгцээ, шаардлага тулгарч байгаа билээ.
Үүнд бага ч гэсэн хувь нэмэр оруулах зорилгоор 12-р ангийн суралцагчдад “Тогтвортой хөгжлийн боловсрол, түүнд суралцахуй” сэдэвт лекцийг өнөөдөр манай сургуулийн физикийн багш О.Отгонбаяр уншлаа. Лекцээр ТХБ-ын зорилго, үндсэн ойлголт, ТХБ-ын цогц чадамжийн талаар ойлголт өгсөн нь өнөөгийн шаардлагад нийцсэн үр дүнтэй лекц боллоо.
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.