10а анги нь “Хүн чанар” сэдэвт аяныг 2018 оны 4-р сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулав. Уг аяны зорилго нь суралцагчдад хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, өгөөмөр сэтгэлтэй, үнэнч шударга зан чанарыг төлөвшүүлэх, хүмүүнлэг үзэл, нинжин сэтгэл, хамтач үзлийн талаар ойлгуулан таниулах, бие биедээ туслахыг уриалан сурталчлах, хүмүүнлэг амьдралын хэв маягт сургахад оршино.
Аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:
1. “Хүн чанар, хүнлэг сэтгэл” сэдэвт мэдээллийн зурагт самбар гаргав.
2. “Хүн чанар” сэдэвт лекц, ярилцлага- 10а ангиас бусад суралцагчдын дунд зохион байгуулав
3. “Хүн чанар” сэдэвт хэлц үгийн хөгжөөнт тэмцээн зохион байгуулав
Тэмцээний тэргүүн байр Б.Болорсүх ахлагчтай 10б ангийн “Сэтгэмж” баг
Тэмцээний дэд байр Х.Тэмүүжин ахлагчтай 12а ангийн “Цэцэн” баг
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.